Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 312/шш2025/01914

 

 

 

 

 

 

 

 

2025 10 16 312/ШШ2025/01914

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* ******* *******-******* тоотод байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******баг, тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: , утас: /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******баг, тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: ФД761*******24, утас: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 907 301 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, ******* гудамж 39 тоот, 78 м.кв талбайтай Ү-2101021956 дугаартай хувийн сууц, тус хаягт байрлах 633 м.кв талбайтай Г-2101017189 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г. нь ******* *******-тай 120010120015 дугаар Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр Орхон аймаг Баян-Өндөр сумын 11 -р баг, ******* гудамж 39г тоот хаягт байршилтай 78 м.кв талбайтай Ү-2101021956 дугаартай хувийн сууц, мөн тус хаягт байрлах 633 м.кв талбайтай Г-2101017189 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус бүртгүүлэн 5,000,000 /таван сая / төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч үүргээ хэрэгжүүлэхгүй 1365 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан.

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагч Гүржав , Раднаабазар нараас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 120010120015 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 246 886 төгрөг, хүү 3 029 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 605 903 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 25 000 төгрөг нийт 4 907 301 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Г., Р. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Бид нь ******* *******-с нэхэмжилж байгаа 4 907 301 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Г., Р. нарт холбогдуулан 4 907 301 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г., Р. нар нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 907 301 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 907 301 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, ******* гудамж 39 тоот, 78 м.кв талбайтай Ү-2101021956 дугаартай хувийн сууц, тус хаягт байрлах 633 м.кв талбайтай Г-2101017189 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаарлагыг хариуцагч Г., Р. нар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Р. нараас 81,833.5 төгрөг, төрийн сангаас 81,833.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА