| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01815/И |
| Дугаар | 312/шш2025/01923 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/01923
2025 10 20 312/ШШ2025/01923
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ******* сум *******, ******* дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг 3*******-16 тоотод оршин суух, ******* овогт /регистрийн дугаар:, утас:99318938/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.******* /цахимаар/
Хариуцагч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...202******* оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Цэлмэг 5 500 000 төгрөгийг нөхөр болох ы данс руу 7 хоногийн хугацаатай зээлсэн. 202******* оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Цэлмэгээс удаа дараа мөнгөө эргүүлэн төлөхийг хүссэн. ы данс руу орсон 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.******* гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, танихгүй. Энэ 5 500 000 төгрөгийг миний эхнэр зээлж авсан. Үүнийг нь би мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хугацааны хувьд энэ ондоо багтаагаад өгөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь Б.д холбогдуулан 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сард батаан төлөхийг хүлээн зөвшөөрснийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн.
2. Хариуцагч нь 5 500 000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэснийг нэхэмжлэгч Р.******* хүлээн зөвшөөрч хугацааны хувьд талууд тохиролцож эвлэрсэн болно.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.*******ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА