Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 312/шш2025/01924

 

 

 

 

 

 

2025 10 20 312/ШШ2025/01924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Хангал сум, 1 дүгээр баг Сөртөд тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* баг ******* 4-22 тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: , утас:/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Т.******* нь хариуцагч А.ийн хүсэлтийн дагуу 2025 оны 03 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 50,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 1 сар буюу 30 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн. Ингээд гэрээг байгуулаад тухайн өдрөө А.ийн 5127009527 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд гэрээний хугацаа дуусахад тохиролцсоны дагуу хүү болох 15.000.000 төгрөгийг 2025.04.21-ний өдөр надад шилжүүлсэн. Үлдсэн үндсэн зээлээ удахгүй өгнө гэж хэлээд хэд хоног авсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. А. нь хуучин байраа зараад шинэ байр авах гэж байгаа, зээл байрны асуудлаа цэгцэлчихээд буцаагаад тохирсон хүүгийн хамт өгнө гэж хэлээд шинэ авч байгаа байр болон зарах гэж байгаа байрны зургаа үзүүлээд амьдрал ахуйгаа яриад гуйгаад байсан. Миний хувьд охин маань зун гадаад улс руу сургуульд явахаар төлөвлөсөн байсан тул охиндоо зориулж мөнгө хадгалаад байж байсан, ингээд А. надад мөнгө байгааг мэдээд амьдрах орон сууцаа солих гэсэн юм тус болооч мөнгө олоод өгөөч, зээлээч гээд байхаар нь хүн байр орон сууцтай болох гэж байгаа юм байна даа гэж бодоод охиндоо хадгалсан мөнгөнөөсөө зээлсэн. Гэтэл уг мөнгийг 30 хоногийн хугацаатай авсан хэрнээ 3 сар болж байхад өгөхгүй, охин маань гадагшаа сургуульдаа явж чадахгүй болох хүртэл хэцүү хүндхэн асуудал үүсч маш их хохирч байна. Иймд үндсэн зээл 50.000.000 төгрөгийг хариуцагч Ц. гаргуулж Т.******* надад олгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч А. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: А. би 2025 оны 01 сарын 24-ний өдөр ******* *******оос 40,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлж 4 хонуулаад 45 сая 600 мянган төгрөг болгож, 2-р сарын 09-ний өдөр 50,0 сая төгрөгийг өдрийн 2%-иар тооцож 13 хоногийн дараа 63,0 сая төгрөг болгож. 2-р сарын 21-ний өдөр 45,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлэн 4 хоногийн дараа 49 сая 500 мянган төгрөг болгож, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 32,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлж 28 хоногийн дараа 82 сая 800 мянган төгрөг болгож, 3 сарын 22-ны өдөр 50 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлж 30 хоногийн дараа буюу 4 сарын 21-ний өдөр 15 сая төгрөгийг нь өгсөн бөгөөд энэ хүнд зөвхөн өдрийн хүүнд 88 сая 900 мянган төгрөгний хүү өгөөд байгаа юм. Энэ өнгөрсөн хугацаанд би түүнд өдрийн хүү төлж хохирч байсан.

Мон******* улсад зээлийн тухай асуудал, түүний хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо болон Мон******* улсын хуулиар зохицуулагддаг. Гэтэл хууль болон зохицуулж буй журмаас гадуур надаас мөнгө хүүлж авч байсан юм билээ. Өөрийн хүслээр авах гэсэн мөнгөө өгөхгүй болохоор миний зураг болон надаар зээлийн гэрээ бариулан авсан зургийг Эрдэнэт зар гэсэн фэйсбүүк-ийн хэд хэдэн зар дээр тавьж миний нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Энэ хүний надаас нэхэмжилж байгаа мөнгийг би бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нэхэмжлэлтэй холбоотой болон өмнөх зээлтэй холбоотой асуудлаар би 2025 оны 05 сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоогоор явагдаж байгаа болно. Иймд миний гаргасан нэхэмжлэлд дахин нэхэмжлэл гаргаж байх тул өмнөх гаргасан нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-3/, зээл авсан тухай гар бичвэр /хх-4/, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга /хх-6/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хариуцагч А.ийн хүсэлтийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 5 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 1 сар буюу 30 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн. Гэрээ байгуулсан өдрөө А.ийн 5127009527 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад тохиролцсоны дагуу хүү 15.000.000 төгрөгийг 2025.04.21-ний өдөр надад шилжүүлсэн. Үндсэн зээлээ удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. А. нь орон сууцаа солих гэсэн юм тус болооч мөнгө олоод өгөөч, зээлээч гээд байхаар нь зээлсэн. Мөнгийг 30 хоногийн хугацаатай авсан хэрнээ 3 сар болж байхад өгөхгүй, охин маань гадагшаа сургуульдаа явж чадахгүй болох хүртэл хэцүү хүндхэн асуудал үүсч маш их хохирч байна. Иймд үндсэн зээл 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч А. нь нэхэмжлэгч Т.*******оос 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлж авсан нь талуудын тайлбар, хариуцагч А.ийн өөрийнх нь бичиж өгсөн тайлбар /гэрээ/-р нотлогдож байна.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнхнаран нь мөнгийг зээлж авахдаа хариуцагч нь нэг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг гараар бичиж өгсөн... гэдэг.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

9. Хариуцагч А. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авч байгаагаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө иргэний үнэмлэхийг хуулбарлан доод хэсэгт энэ тухайгаа хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байна. /хх4х/

10.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд хариуцагч хүсэл зоригоо илэрхийлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Иймд хариуцагч А.ийг Т.*******оос 50,0 сая төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй_нэг сарын хугацаатай зээлсэн, гэрээний үүрэгт нийт 65 000 000 төгрөг төлөхөөс 15 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 50 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан бөгөөд хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

12. Хариуцагч А.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамжаар 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан А.ээс 50 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 312/ШЗ2025/05432 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА