Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 312/шш2025/01979

 

 

 

 

 

 

 

2025 10 23 312/ШШ2025/01979

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Орхон сум, 4 дүгээр багт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, *******тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар:, /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 32 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

Хариуцагч М.од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* ******* нь 2022 оны 02 дугаар сард ажил хэргээр хуучны танил той уулзахад би Тэшиг суманд ажилтай байгаа чамд үхэр олж өгч, тусалж чадна шүү гэж ярилцаад салсан. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр над руу залгаж үхэр авах асуудал юу болсон бэ? гэхэд нь би бэлэн мөнгө байхгүй зээл авбал яах вэ? Гэхэд зээл авчих гэж зөвлөсөн. Би зээлээ авчихаад ын данс руу 40 000 000 төгрөг удаа дараалан шилжүүлсэн. Гол үндэслэл нь нэг ширхэг шүдлэн үхрийг 700 000 төгрөгөөр худалдан авах байсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны үеэр үхрээ авахаар Тэшиг суманд очсон. надад 20 000 000 төгрөгний үхэр худалдан авч өгсөн. ярихдаа би Тэшиг сумын 1.5 км замын ажил авсан байгаа, барьцаа хөрөнгөд чиний үлдсэн 20 000 000 төгрөгийг тавьсан. Гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр 8 дугаар сарын 01-ний дотор үхрээ гүйцээж авч өгье гэж хэлсэн. Энэ мөчөөс эхлэн уулзахаас зайлсхийж утсаа авахаа больсон. 2022 оны 10 дугаар сард Орхон аймагт санамсаргүйгээр тааралдахад найз нь үхэр авч өгч чадахгүй харин мөнгийг чинь хүүтэй өгье гэж хэлсэн. Үүнээс хойш уулзах, утсаар холбогдож чадахгүй болсон учир 2023 онд Орхон аймгийн шүүхэд өргөдөл гаргасан боловч хаяг тодорхойгүй учир шүүхээс өргөдлийг буцаасан. Хаяг тодруулах, эрэн сурвалжлуулахаар Орхон аймгийн шүүхэд дахин хандсан. Гэтэл нь Орхон аймгийн харъяат биш Булган аймгийн харъяат байна гэсэн. Үүний дагуу Булган аймгийн шүүхэд өргөдөл гаргахад хаяг нь буруу байна гээд буцаасан. Ингээд Орхон аймгийн шүүхэд дахин хаяг тогтоох хүсэлт гарган цагдаагаар эрэн сурвалжлуулсны үр дүнд одоогийн хаягийг олж авсан. Миний нэхэмжилж байгаа үхэр авах мөнгөний үлдэгдэл 20 000 000 төгрөг болон банкны 1.8 хувь хүүтэй зээлийн 3 жилийн 36 сарын хүү 12 960 000 төгрөг нийт 32 960 000 төгрөгийг оос гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн үнийн дүн болох 32 960 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн авсан 20 000 000 төгрөгийг төлөх болно. Хүү болох 12 960 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Хаан банкны дансны хуулга /хх-4-7/, Цагаанчулуут багийн тодорхойлолт /хх-9/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-11-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Я.*******, хариуцагч М.од холбогдуулан 32 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие 2022 оны 02 дугаар сард ажил хэргээр хуучны танил той уулзахад би Тэшиг суманд ажилтай байгаа чамд үхэр олж өгч, тусалж чадна шүү гэж ярилцсан. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр над руу залгаж үхэр авах асуудал юу болсон бэ? гэхэд нь би бэлэн мөнгө байхгүй зээл авбал яах вэ? гэхэд зээл авчих гэж зөвлөсөн. Би зээлээ авчихаад ын данс руу 40 000 000 төгрөг удаа дараалан шилжүүлсэн. Нэг ширхэг шүдлэн үхрийг 700 000 төгрөгөөр худалдан авах байсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны үеэр үхрээ авахаар Тэшиг суманд очсон. надад 20 000 000 төгрөгний үхэр худалдан авч өгсөн. ярихдаа би Тэшиг сумын 1.5 км замын ажил авсан байгаа, барьцаа хөрөнгөд чиний үлдсэн 20 000 000 төгрөгийг тавьсан. Гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр 8 дугаар сарын 01-ний дотор үхрээ гүйцээж авч өгье гэж хэлсэн. Энэ мөчөөс эхлэн уулзахаас зайлсхийж утсаа авахаа больсон. Миний нэхэмжилж байгаа үхэр авах мөнгөний үлдэгдэл 20 000 000 төгрөг болон банкны 1.8 хувь хүүтэй зээлийн 3 жилийн 36 сарын хүү 12 960 000 төгрөг нийт 32 960 000 төгрөгийг оос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс татгалзсан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Хариуцагч М. нь Я.*******т үхэр авч өгөхөөр 40,0 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэсэн нэхэмжлэлийг хариуцагч үгүйсгээгүй байх ба М.ын Хаан банкны 5094340190 дугаарын дансанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг төгрөг /зээл гэх утгатай/, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/, Хаан банкны 5281066633 дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 900 000 төгрөг төгрөг /шүдлэн гэх утгатай/ нийт 38 900 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар давхар нотлогдож байна.

 

5. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Я.*******, хариуцагч М.оос шаардах эрхтэй байна.

Хариуцагч М. нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй байх ба нэхэмжлэлээс 20,0 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Я.*******, М.од банкнаас зээл авч өгсөн. Миний мөнгийг Тэшиг сумын 1.5 км замын ажлын барьцаанд тавьсан, гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр 8 дугаар сарын 01-ний дотор хүүтэй нь өгнө гэсэн гэдэг боловч ч хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй, энэ талаар бичгийн гэрээ байгуулаагүй байх тул хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгч Я.******* мөнгийг, зуучлагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч М. үхэр худалдан аваад үлдэх 20 000 000 төгрөгт нь үхэр авч өгөөгүй байх тул нэхэмжлэгч өөрийн шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

12. Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байна.

13. Хариуцагч М.ын Хаан банкны дансанд Я.******* мөнгө шилжүүлсэн, талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон байх тул шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй, харин хариуцагч, нэхэмжлэгчид мөнгийг буцаан өгснөө нотлоогүй болно.

Иймд М.оос 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Хариуцагч М.од шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч М.оос 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжаар 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******т олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА