| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00278/И |
| Дугаар | 315/ШШ2025/00313 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 315/ШШ2025/00313
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж ... давхарт 201 тоот, утас *******, ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Төмөртэйн 19-8 тоотод оршин суух, утас ...., *******ын *******ид холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 8,727,324.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* банктай ЗГ5905131357 дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч А.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 115 хоног хугацаа хэтрүүлсэн. Тиймээс А.*******оос зээлийн төлбөрт 8,171,180.85 төгрөг, үндсэн хүү 547,599.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,544.23 төгрөг нийт 8,727,324.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 8,727,324.32 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч А.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,727,324.32 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,587 төгрөгийн тал хувь 77,293.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 77,293.5 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын зээлийн гэрээний үүрэгт 8,727,324.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,587 төгрөгийн тал хувь 77,293.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 77,293.5 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН