| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00519/И |
| Дугаар | 315/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00409
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-02, ... давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: ******* аймгийн Дарьганга сумын ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 719,167.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2236785 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 498,000 төгрөг, хүү 198,625.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,541.75 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг нийт 719,167.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Х.Сүхбаатар нь 719,167.07 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 719,167.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 719,167.07 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,810 төгрөгийн тал хувь 10,905 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,905 төгрөгийг хариуцагч Х.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 719,167.07 төгрөгийг хариуцагч Х.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,810 төгрөгийн тал хувь 10,905 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,905 төгрөгийг хариуцагч Х.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА