Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00414

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, .. давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ... хотхоны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******т холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 531,385.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь ******* ББСБ ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2321366 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 415,641.89 төгрөг, хүү 108,260.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,483.41 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг нийт 531,385.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 531,385.89 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 531,385.89 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,591.58 төгрөгийн тал хувь 8,295.79 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,295.79 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 531,385.89 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Г.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,591.58 төгрөгийн тал хувь 8,295.79 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,295.79 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА