| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00479/И |
| Дугаар | 315/ШШ2025/00426 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00426
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, ...-р байр, ... тоотод байрлах, утас: *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 496,999.90 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 502,499.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь ******* Капитал ББСБ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2024-12-23/100005 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 250,000, төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 496,999.90 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 502,499.90 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 496,999.90 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 502,499.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59.4, 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,725 төгрөгийн тал хувь 7,862.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,862.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 496,999.90 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 502,499.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59.4, 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,725 төгрөгийн тал хувь 7,862.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,862.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА