Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2025/02042

 

 

 

 

 

 

 

2025 10 27 312/ШШ2025/02042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шуүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэхь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******/, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: ******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

12.          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г., 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г. нарыг эх Б.*******ын асрамжид байлгасугай.

13.          Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г , 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г нарыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

14.          Иргэний хэрэг шүүхэд хянан шиыдьэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-Д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-46 тоот орон сууцыг зээлийн болон ипотекийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа хүү Г.*******, Г , Г. нарын өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

15.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5,-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 155 753 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

16.          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Цэнгэлмаад даалгасугай.

17.          Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зуйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуудснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА