Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00470

 

  Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороо, ... цогцолборт байрлах, утас: *******, *******, ******* ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: ******* аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 1,044,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.******* нь ******* ББСБ ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 710,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 90,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд үндсэн зээл 709,035 төгрөг, зээлийн хүү 290,119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,709 төгрөг нийт 1,044,863 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,044,863 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 1,044,863 төгрөгийг 2 хувааж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 544,863 төгрөгийг тус тус төлж дуусгана гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,044,863 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,044,863 төгрөгийг 2 хувааж 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 544,863 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,627 төгрөгийн тал хувь 14,813 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,813 төгрөгийг хариуцагч С.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,044,863 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 544,863 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,627 төгрөгийн тал хувь 14,813 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,813 төгрөгийг хариуцагч С.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА