Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00471

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******ын 

Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... хотхоны ... дугаар давхрын ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******д холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.******* (оролцоогүй),

Хариуцагч: С.******* (оролцоогүй),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 3. *******, хариуцагч С.******* бид хоёр тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт дараах байдлаар тохирч байна.

Хариуцагч М.******* миний бие уг тээврийн хэрэгслийн торгуулийг өөрөө хариуцах бөгөөд нэхэмжлэгч, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцлоо.

Нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 3. ******* би ******* нь уг тээврийн хэрэгслийн торгуулийг бүрэн хариуцахаар болсон тул нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг 2,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч нь уг 2,000,000 төгрөгийг 2 хувааж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхөөр болсныг зөвшөөрч, уг төлбөр бүрэн төлж дууссан даруйд тээврийн хэрэгслийн өмчлөлийг С.*******д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцлоо гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.*******гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.******* нь тухайн тээврийн хэрэгслийн торгуулийг хариуцаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3,000,000 төгрөгийн шаардлагыг 2,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг 2 хувааж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг төлбөр бүрэн төлөгдөж дууссан даруйд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөлийг хариуцагч С.*******д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн 3,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 2,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа 2,000,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч С.******* 2 хувааж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, мөн Х.*******ын уг тээврийн хэрэгслийг эзэмших явцдаа үүсгэсэн торгуулийг бүхэлд нь хариуцаж, уг төлбөр бүрэн төлөгдөж дууссан даруйд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөлийг хариуцагч С.*******д шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн 3,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 2,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА