Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2025/00473

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... цогцолборт байрлах, утас *******, ******* ******* ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******т холбогдох 

зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 4,528,843.48 (дөрвөн сая таван зуун хорин найман төгрөг найман зуун дөчин гурван төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган 40982288 тоот гэрээ байгуулж ******* дугаартай үүрэн холбооны үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж iPhone 15 Pro Max 256GB, Natural гар утасны төлбөрийг хуваан төлөхөөр зээлээр авсан. М.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн ******* дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 4,528,843.48 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд М.*******аас дугаарын үйлчилгээний төлбөр 174,126.42 төгрөг, зээлээр авсан гар утасны үлдэгдэл төлбөр 4,050,899.55 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 303,817.5 төгрөг нийт 4,528,843.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 4,528,843.48 төгрөгийг 5 хуваан төлөх тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гар утасны төлбөр 4,528,843.48 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 5 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 528,843.48 төгрөг, 2026 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын 01-ний өдөр тус бүр 1,000,000 төгрөг төлөх саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах үүрэгт 4,528,843.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,528,843.48 төгрөгийг 5 хувааж, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 528,843.48 төгрөг, 2026 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын 01-ний өдөр тус бүр 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,411.48 төгрөгийн тал хувь 43,705.74 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 43,705.74 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах үүрэгт 4,528,843.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 528,843.48 төгрөг, 2026 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын 01-ний өдөр тус бүр 1,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,411.48 төгрөгийн тал хувь 43,705.74 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 43,705.74 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА