| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00590/И |
| Дугаар | 315/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00474
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ...-р давхрын ... тоотод байрлах, утас *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэг 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.******* нь ******* ******* ББСБ ХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоёр удаагийн гэрээгээр нийт 3,600,000 төгрөгийн зээл авч, үүнээс 300,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс зөрчигдсөн тул 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 3 хувааж, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг төлөхөөр хариу тайлбар гаргасныг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 3 хувааж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийн тал хувь 33,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,875 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийн тал хувь 33,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,875 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА