Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00364

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ...-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Утас *******, *******ийн *******

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 793,811.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг авсан. Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Тиймээс үндсэн зээл 498,836 төгрөг, хүү 247,740.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,135.42 төгрөг, шимтгэл 15,100 төгрөг, нийт 793,811.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 3 хувааж 2025 оны 10, 11-р сарын 02-ны өдрүүдэд тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 02-ны өдөр 193,811.73 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 793,811.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 793,811.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10, 11-р сарын 02-ны өдрүүдэд тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 02-ны өдөр 193,811.73 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,601 төгрөгийн тал хувь 11,800.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,800.5 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 793,811.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 10, 11-р сарын 02-ны өдрүүдэд тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 02-ны өдөр 193,811.73 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,601 төгрөгийн тал хувь 11,800.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,800.5 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН