Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2025/00460

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ...-р хороо, ... давхарт үйл ажиллагаа явуулах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ...ийн гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэг 1,355,666.88 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,367,666.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 10 сарын 13-ны өдөр ЗГ2320391Х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 789,900 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 621 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 85,000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт Э.*******оос үндсэн зээл 730,506.16 төгрөг, зээлийн хүү 548,037.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,122.94 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,367,666.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 4 хувааж 2025 оны 11, 12-р сар, 2026 оны 01-р сарын 25-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 317,666.88 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.*******ын 4 хувааж төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,355,666.88 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,367,666.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,355,666.88 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,367,666.88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11, 12-р сар, 2026 оны 01-р сарын 25-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 317,666.88 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,833 төгрөгийн тал хувь 18,416.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,416.5 төгрөгийг хариуцагч Э.*******оос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 1,355,666.88 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,367,666.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 11, 12-р сар, 2026 оны 01-р сарын 25-ны өдрүүдэд тус бүр 350,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 317,666.88 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,833 төгрөгийн тал хувь 18,416.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,416.5 төгрөгийг хариуцагч Э.*******оос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН