| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03089/И |
| Дугаар | 312/шш2025/02163 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 312/шш2025/02163
2025 10 31 312/ШШ2025/02163
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:465 434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Ш.******* нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2022 оны 02 сарын 23-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 1400000722124 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ******* үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ш.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022.11.22-ны өдөр 270,000 төгрөгийг 3.3% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Ш.******* нь нийт 150,000 төгрөг төлсөн нь зээлийн хүүгийн төлбөрөөс 111,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 38,744 төгрөг тус бүр хасагдсан ба Мобифинанс ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүх шаардлага үүссэн. 2025.08.19-ний өдрийн байдлаар Ш.*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 270,000 төгрөг, 2022.11.22-ны өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэлх 1001 хоногийн зээлийн хүү 179,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,458 төгрөг, нийт 465,434 төгрөг байна. Ш.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 465,434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн тайбартаа: ...Миний бие Ш.******* нь ******* ******* ХХК-с нэхэмжилсэн 465 434 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Ш.*******т холбогдуулан 465 434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 465 434 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 465 434 төгрөгийг хариуцагч Ш.******* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,306.5 төгрөг, төрийн сангаас 7,306.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА