Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/289

 

 

 

 

 

     2025          03            06                                     2025/ДШМ/289

 

 

Ш.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Ш.Х /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Х, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн 2302 00069 0171 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Ш-гийн Х, 19** оны ** дугаар сарын 01-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, ****ийн 1-8-6 тоотод оршин суух, /РД:****/,

Шүүгдэгч Ш.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн худалдаалах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох **** дүүргийн 10 дугааp хороо, ****ийн 1-8-6 тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх "*******" гэх самбарын арын хэсгээс 19,**34 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ********* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" сүлжээ дэлгүүрийн урд байх "*******” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ****** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ****т хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Ш.Х-гийн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

мөн худалдаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох **** дүүргийн 10 дугааp хороо, ****ийн 1-8-6 тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан,

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх "*******" гэх самбарын арын хэсгээс 19,**34 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө *******дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" сүлжээ дэлгүүрийн урд байх "*******” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ********** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ****т хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Ш-гийн Х-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар Ш.Х-д 3 /гурав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 /тав/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Х-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн гялгар ууттай хэсгүүдээс "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд 1,9331, 0,9493, 0,9373, 0,4589, 19,**34 грамм, "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мес" мэт зүйлүүд 0,6330, 7,3108, 41,7713, 0,7748, 28,9853, 36,1452 грамм бүхий бодисууд мөн жижиг зиплок уут 1 боодол, жижиг электрон жин, цагаан өнгийн 1 ширхэг халбага зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мөн ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчийг шүүгдэгчид буцаан олгохыг тус тус Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, 4 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Х- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хуулийн мэдлэггүйгээс болж хүнд гэмт хэрэгт холбогдон гэмт хэргийн үнэн учрыг ойлгоогүй, хүүхдийн хэлсэн дугаарт холбогдон уг ачааг авч хүний гэж хэлсэн болохоор задалж үзээгүйдээ маш их харамсаж, гэмшиж байна. Уг хэргийг хийхдээ юу гэдгийг мэдэхгүй санаандгүй үйлдэхдээ ашиг хонжоо олох ямар ч зорилго агуулаагүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад миний гэр бүлийн гишүүдийн дансыг шалгаж худалдах, худалдан авах үйлдэл хийгдээгүйг тогтоосон байдаг. Би одоо 63 настай, хорих газар 6 сар шахам хоригдсоны улмаас биеийн байдал хүнд, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг болон бөөрөн дээрээ том хэмжээний олон уйланхайтай тул хоол тохирохгүй, гүйлгэж, шингэн алдаж, зүрхний хэм алдан даралт унаж эмнэлэгт удаа дараа хэвтэж эм тариагаар хооллон хүндхэн байна. Миний биеийн байдлыг харгалзан зүйлчлэлийг өөрчилж, ялыг багасгаж өгнө үү.  8 жилийн дараа ял эдлээд 71 настай шоронгоос гарч ирнэ гэдэгтээ итгэлгүй байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ш.Х- нь 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл, 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 219 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацаанд Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт нойр булчирхайн архаг үрэвсэл, бөөрний уйланхай өвчний улмаас байнга хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Ш.Х- нь хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн цагаас эхлэн өөрийн бүх үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж, хэргээ хүлээсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тэрээр хилээр нэвтрүүлсэн мансууруулах бодисыг тараан байршуулсан газруудаа ямар нэг зөрүүгүй зааж өгсөн явдал нь уг хэрэг цаашид даамжирч дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Ш.Х-гийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэг саад учруулалгүй өөрийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж, хэргээ хүлээн зарим талаар хэргийн үнэн бодит байдлыг тогтооход хамтран ажилласан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-дэх хэсэгт "тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...", "...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”  гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөлж өгнө үү ...” гэв.

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.Х- гэм буруу дээр маргахгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг багасгаж өгөх талаар гомдолдоо дурдаж байна. Прокурорын зүгээс гомдолтой холбоотой хэлэх зүйл байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал, анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хуулийг буруу хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалсан үйлдэл байдаг. 

Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 122А дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Ш.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийн алийг хангасан эсэхийг тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүх Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Х- нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлд заасан үндсэн гэмт хэргийн /худалдаалах зорилгогүйгээр, худалдаалах зорилгоор/ аль шинжийг хангаж байгаа талаар огт дүгнэлт хийхгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж, 3-т “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна” гэж, 4-т “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тус тус хуульчилсан байхад улсын яллагч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалт, хэсгийг журамлаагүй, яллагдагчаас мэдүүлэг авахдаа болон яллах дүгнэлтдээ орхигдуулж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ш.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Маргад-Эрдэнэ 2023.03.13

Т.Назргүд-2023.03.13

О.Бат-Оюун 2023.03.13

 

Энэ хүмүүст худалдсан, талаар ажиллагаа хийгдээгүй,

Намжилийн Цэрэнбат гэх хүнээс Туркаас бараа ирсэн.

Иргэн Уянгасайхан нь Х-гийн хүү. Турк улсад байдаг.

 

2023.04.30-нд каргоноос ачаа авсан. Ачаан дотор жижиг боодолтой юм байгаа, авч гараад зайдуухан газар аваад юман доогуур хийгээд, хийсэн газрынхаа зургийг явуулаарай гэсэн. Би Дарь-Эхийн Дамбын тийшээ хэдэн газарт юмны доогуур хүнээс далд тавьсан. 7 ширхэг гялгар ууттай зүйл байсан. Би өөрөө цагдаад зааж өгсөн. Тэгэхэд 6 хэсэг нь байсан. 1 нэг нь байхгүй байсан.

2023.05.01-нд би хэсэг хэсэг болгоогүй. Битүүмжлэлтэй, дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй битүү ороосон зүйл байсан./2хх 25-26/

 

 

 

2023.05.05-ны 2023/ШЗ/102-р захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /2хх 33-36/

2023.06.02-ны 2023/ШЗ/102-х цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан /2хх 50-52/

Нийт 28 хоног цагдан хоригдсон байна.

Шийтгэх тогтоол 30 хоног гэж заасан байна.

2024.05.04-нд 20.7-2-оор яллагдагчаар татсан. /2хх 59-61/

2023.10.11-нд яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай-20.7-2-оор татсан. /2хх 85-88/,

2024.04.29-нд яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 20.7-2, 20.7-3.3-аар татсан. /3хх 160-166/,

 

 

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 74/

1982.06.06-нд төрсөн гэх боловч РД: **** гэсэн байна.

/3хх 170/ зөв болж дахин лавлагаа авсан байна

Иргэний үнэмлэхийн лавлагаа ****

Т овогт Ш-гийн Х-