| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2305032762045 |
| Дугаар | 2025/ДШМ/359 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/359
2025 03 20 2025/ДШМ/359
Б.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
шүүгдэгч Б.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
*****, Хан-Уул, ************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/181 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.О-т холбогдох 2305 03276 2045 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-гийн О, 19** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт ****** дүүргийн ***-р хороо, *********-р гудамж, ***** тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1. 126.2.6 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял,
******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, **.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 27-нд 1 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан /РД: *********/,
Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 8 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө ************* дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********"-гийн гудамжинд хохирогч Ц.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутга хэрэглэж, онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн,
мөн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ****** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.О-ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний гэдэс хэсэгт нь хутгаар хатгаж, түүний биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************* дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********"-гийн **-р гудамжны ** тоот хашаанд хадам эцэг С.Г-ийг зодож, түүний биед зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,
2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ************* дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********"-гийн **-р гудамжны ** тоот хашаанд хадам эцэг С.Г-ийн зүүн гарын шуу хэсэгт хутгалж, түүний биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,
2023 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө ***** дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **-р гудамжны ** тоот гэртээ байсан хохирогч Т.Э-ийн биед халдаж, түүний биед баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Б.О- нь 2023 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө ***** дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **-р гудамжны*** тоот гэртээ байсан хохирогч Т.Э-ийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,
дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.Э-ийн эзэмшлийн *****4" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 519.920 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ***** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-ын эзэмшлийн "***** *** ***" загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтлон авч, бусдад 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж үйлдсэн,
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед ******** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Б.М-ийн эзэмшлийн "Айфон 11-про макс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 30 минутын үед ******** дүүргийн 27-р хороо, "******"-ийн **-*** тоотод нэвтэрч, хохирогч Т.Б-ийн эзэмшлийн "Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06-07 цагийн орчимд ******** дүүргийн 27-р хороо, "******"-ийн **-р гудамжны **** тоотод нэвтэрч, хохирогч Т.Ц-гийн эзэмшлийн "Айфон Икс Эс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 625.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ********** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "**********"-ын *-** тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох "**********" ХХК эзэмшлийн барилгад нэвтэрч, цохилттой цахилгаан дрилл 2 ширхэг, гар цахилгаанаар ажилладаг тастагч 1 ширхэг, гаг**********ын аппарат 3 ширхэг 380 вл цахилгаан тог баригч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-т нийт 661.200 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******** дүүргийн 27-р хороо, "***********"-ийн *-**** тоотод нэвтэрч, хохирогч Б.А-ий эзэмшлийн "Айфоне 8", "Айфоне 7" загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.591.200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
мөн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад ***** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн уулзалт, мэдүүлгийн 08 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.З-д эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гаргаж, гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохицуулагч ажилтай Д.Г, С.С нар нь албаны нохойгоор хөл орчим хазуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ************* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Д нь зодож зүүн гарын шууг хугалсан” гэж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж, бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт гүтгэж худал мэдүүлсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
***** дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*****, Хан-Уул, ************* Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б овогт Б-гийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "онц харгис хэрцгийгээр", "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн гэмт хэргийг үйлдэхээр завдсан" гэмт хэрэгт гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн" гэмт хэрэгт гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэмт хэрэгт гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн" буюу "Худал мэдүүлэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 /арван дөрвөн/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоож,
шүүгдэгч Б.О-т оногдуулсан 14 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 450 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн **7 дугаар зүйлийн **7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас нийт 5.536.320 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-т 519.920 төгрөг, хохирогч С.Э-од 1.975.000 төгрөг, хохирогч Т.Ц-д 625.000 төгрөг, хохирогч Б.М-эд 1.375.000 төгрөг, хохирогч Т. Б-т 380.000 төгрөг, хохирогч Б.М-т 661.200 төгрөгийг тус тус олгохоор,
... шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ надаас болон хохирогч С.Э-оос мэдүүлэг аваагүй шууд ялласан. Миний бие С.Э-ын утсыг мэс хэрэглэж аваагүй тул өөрөөсөө болон хохирогчоос мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Зоригтын Лхагваанаа гэдэг залуутай хамт үйлдсэн. Энэ хүнтэй хамт шийдвэрлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулсан нь ямар ч үндэслэлгүй, 3-н үйлдэл нь 2023 оны 6 дугаар сарын 19-нд үйлдсэн, 2-нь нэг айлаас авсан, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 сарын зайтай авсан хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхдээ хэрэг хам болох Д Б, Н А болон эдгээр хүмүүстэй хамт үйлдсэн ба тухай үед надаас ямар ч байцаалт аваагүй, хулгайлах гэмт хэргүүдээ эдгээр хүмүүстээ хамтдаа шийдвэрлүүлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд миний 6 гарын хээнээс аль нь ч таараагүй, биеийн өндөр таарахгүй, энэ хэргийн талаар огт мэдэхгүй. Дээрэмдүүлж байгаа хүн миний зүүн талын хөмсөгөнд байгаа том 8 ширхэг таван хошууны шивээсийг харахгүй байхгүй тул гомдлыг минь эерэг талаас нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллаганы явцад мэдүүлэхдээ “...Өнөөдөр өглөө 05 цагийн орчим гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод ...тэгээд ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гэрт байсан А-14 загварын гар утсыг аваад явсан... гэж мэдүүлсэн. /1хх 15-16/ Гэтэл Б.О- нь 168 см өндөртэй, 30 настай. Мөн Шинжээчийн 01/43 дугаартай дүгнэлтэд хэргийн газраас авсан 4 ширхэг гарын дардас Б.О-ынхтай тохирохгүй байна гэсэн. /1хх 32/ Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Б.О-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл бүхий нотлох баримт хангалттай тогтоогдоогүй байна. Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн талаар: Б.О- нийт 5 удаагийн хулгайн хэргийг үйлдэж хохирогч Б.М-эд 1,375,000, хохирогч Т.Б-т 380,000, хохирогч Т.Ц-д 625,000, хохирогч Б.А-д 550,000, хохирогч Б.М-т 661,200 төгрөг нийт 3,591,200 төгрөгний хохирол учруулсан. Дээрхи үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.Учир нь: гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрийг бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг амьдралын зан төлөвийн хэвшмэл ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоохдоо гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон хохирлын хэмжээг анхаарч, шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийгээ амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг. Гэтэл Б.О-ын үйлдэлд дээрх байдал тогтоогдоогүй. Иймд *****, Хан-Уул, ************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.О-ын хохирогч Т.Э-т хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хүчиндэхийг завдсан, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцсоныг мөн хуулийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна...” гэв.
Прокурор Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг *****, Хан-Уул, ************* Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн. Шүүгдэгч Б.О-ыг буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Т.Э-ийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг нотлогдоогүй, хохирогчийн хувьд 155-160 см өндөртэй гэж мэдүүлсэн, энэ өндөр тараагүй гэж байна. Хохирогчийн зүгээс өндрийг 155-158 см орчим гэж барагцаалж хэлсэн бөгөөд өндрийг тодорхой зааж хэлсэн зүйл байхгүй. Ноцолдох явцдаа хэлийг нь хазсан гэж хохирогч мэдүүлдэг. Шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хэлийг нь хазсан гэдэг зургийг баримтжуулсан байдаг. Мөн таньж олуулах ажиллагаагаар хохирогч шүүгдэгчийг таньсан нөхцөл байдал тогтоогддог. Хоёрдугаарт, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд маргаж, зэвсэг хэрэглээгүй гэдэг асуудал яригддаг. Хохирогчоос дахин мэдүүлэг аваагүй байж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь үндэслэлгүй гэсэн зүйл ярьж байна. Тухайн үед нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Тэгээд хохирогчоос дахин мэдүүлэг авч энэ асуудлыг тодруулъя гэхэд хохирогч Монгол Улсад байхгүй гадаад улс руу гарсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд дахин мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ хохирогчийн хувьд анх мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө хутга хэрэглэсэн талаар хангалттай мэдүүлсэн. Өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар хянагдаж хутга хэрэглэсэн асуудал дээр зүйлчлэл буруу гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байгаа. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
1.1. Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 8 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө ************* дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********”-гийн гудамжинд хохирогч Ц.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутга хэрэглэж, түүний эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь:
- хохирогч Ц.Г-ын: “...О- нь гартаа хутга барьчихсан Б-ийн эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр ширхэг дугуйг хагалсан. ...Тэгтэл О- дээр гарч суучихаад хутгаар миний биед хэд, хэдэн удаагийн гэмтэл учруулсан. Тэгээд тэнд байсан нэг эгч салгаад одоо болно гээд явуулсан. Нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй. Биед үүссэн гэмтэл эдгэсэн. Гар утас маань дэлгэц нь эвдэрч 150.000 төгрөгийн хохирол учирсан...” /1хх 163-164/,
- гэрч Г.Б-ийн: “...Тухайн өдөр О-, түүний эгч нартай маргалдаад хэрэлдээд байж байтал Ц.Г-ыг түлхэж унагаад дээр нь гараад суучихсан. Тэгээд хутгаар зүсэж байсан. Би дайраад байхаар нь эгчийн гэр рүү орсон...” /1хх 167-168/,
- гэрч Г.С-гийн: “...Тухайн өдөр гэртээ байж байхад манай төрсөн дүү Г.Б- гэрийн хаалга нүдээд байсан ба би хаалгаа тайлтал доод айлын Отгоо гэх залуу хутга бариад манай дүүгийн араас ирсэн бөгөөд би дүүгээ гэртээ оруулаад цагдаа дуудсан...” /1хх **3-**4/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7329 дугаартай шинжээчийн: “...Ц.Г-ын биед зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр, зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх 180-181/ зэрэг нотлох баримтаар,
1.2. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******** дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.О-ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гэдэс хэсэгт нь хутгаар хатгаж, хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч А.О-ын: “...2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэрийг нь мэдэхгүй Шоовой гэх хочтой залуу хүүхэдтэй эмэгтэйтэй цуг бас нэг нохой дагуулсан ирээд 1 шил архи хувааж ууж байгаад Шоовой миний хажууд суугаад "Дахиад нэг хийгээд өгөөч, шартаад байна" гэхээр нь хийж өгөөд сууж байхад гэнэт миний гэдэсний ойролцоо халуу оргихоор нь гайхаад харсан чинь цус гарч байсан. Би "яаж байна аа" гээд зүүн гараа өргөсөн чинь Шоовой дахиад миний зүүн гар руу нэг нарийн үзүүртэй зүйлээр хатгаад зугтаагаад явсан...” /Зхх 65/,
- гэрч О.Х-ы: “...2020 оноос эхлэн миний хамтран амьдрагч болох Б-гийн О-тай 3 жил гаранх амтран амьдарч байна...”, “...нэг харсан чинь манай нөхөр нэг эрэгтэйтэй муудалцаад, бие биетэйгээ барьцалдаад зогсож байсан..", "...Манай нөхөр орос овчаркатай явж байсан болохоор нохойг буудчих байх гэж бодоод цагдаа хараад зугтаачихсан, намайг алаг тэрэгний цагдаа нар бариад хэлтэс дээр аваад ирлээ. Миний цүнхэнд хар өнгийн жижиг хутга байсан, манай нөхөр миний хутгыг алив аваад ир гээд авсан...” /Зхх 67/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6853 дугаартай шинжээчийн: “...А.О-ын биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /Зхх 70-71/ зэрэг нотлох баримтаар,
1.3. 2023 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************* дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********”-гийн **-р гудамжны ** тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,
1.4. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ************* дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********”-гийн **-р гудамжны ** тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Г-ийн зүүн гарын шуу хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэлийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч С.Г-ийн: “...Манай дунд охин О.Х- нь нөхөр зодсон гээд 1 нас 5 сартай охин У-ыг дагуулаад манайд ирээд 10 гаран хонож байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 14-ний 22 цагийн үед би хүүхдүүдийн хамт хоолоо идчихээд хөзөр тоглоод гэртээ сууж байсан чинь манай охин О.Х-ы хадам ээж Л залгаад танайх руу очиж байна гэж хэлсэн. Тэгээд О-ын хамт ирсэн. Тэр үед О- нь согтуу байсан. охин У-ыг авч явна гээд У-ын хөлөөс татаад Х-ыг хоёулаа охиноо хуваагаад авчихъя гээд байхаар нь би болиултал О- нь аав хоёулаа гадаа гарч юм ярья гэхээр нь би дагуулаад гадаа гартал намайг шууд хавсарч унагаад нүүр болон цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд хашаанаас гараад зугтаагаад явсан. Би О-ыг зодож цохисон зүйл байхгүй...” /2хх 50/...“... 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ** цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ зурагт үзээд байж байтал манай охин Х-ы салсан нөхөр болох О- манайд ирсэн. О- нь өөрийн охин У-тай уулзах гэж манайд хааяа ирдэг. Тэгээд өнөөдөр ирээд Х- руу чи намайг хуурсан, би чамд гомдож явдаг, чамаас хөөрхөн охинтой үерхэж байгаа гэх сонин сонин юм яриад байхаар нь би за чи одоо гар, чамайг харахаас дургүй хүрч байна гэж хэлээд үүдний амбаар руу гаргах үед миний гар руу нэг юмаар цохих шиг болоод халуун оргиод эхлэхээр нь гар руугаа хартал цус гоожиж байсан. Тэгэхэд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би гэр рүүгээ буцаж ороод гурилын элдүүр аваад О- руу ойртоод очиход миний өөдөөс хутга далайгаад байсан ба манай эхнэр амбаарын цаанаас тойроод гараад ирэх үед О- зугтаад яваад өгсөн...” /2хх 86-87/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн: “...С.Г-ийн биед зүүн доод 3 дугаар шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2хх 53-54/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 59-62, 2хх 82-83/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12290 дугаартай шинжээчийн: “...С.Г-ийн биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2хх 89-90/ зэрэг нотлох баримтаар,
1.5. урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан атлаа 2023 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө ***** дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **-р гудамжны*** тоот гэртээ байсан хохирогч Т.Э-ийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,
1.6. Дээрх гэмт хэргийг үйлдэх явцад хохирогч Т.Э-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
1.7. хохирогч Т.Э-ийн эзэмшлийн “Самсунг А-14” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 519.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Т.Э-ийн: “...манай хаяг газарт орсон тул би ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Өнөөдөр өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. Тухайн эрэгтэй надад би шоронгоос гарч ирээд удаагүй, таныг хүчиндэнэ, айх юм байхгүй гэж хэлсэн. 20 гаруй минут ноцолдохдоо миний хувцсыг урж тастсан. Тэгээд ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гэрт байсан А14 загварын гар утсыг аваад зугтаагаад явсан. Би тухайн залууг харах юм бол танина. Миний алдсан гар утас нь “Самсунг А14S” загварын номин ногоон өнгийн, гадуураа өнгөгүй тунгалаг кейстэй утас байсан...” /1хх 15-16/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 11014 дугаартай шинжээчийн “...Т.Э-ийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 45-46/,
- “****” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн БГ2-23-1391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг А14 маркийн гар утсыг 519.920 төгрөгөөр үнэлнэ...” гэсэг дүгнэлт /1хх 38-40/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-11/,
- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 71-74/ зэрэг нотлох баримтаар,
1.8. 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******** дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-ын эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтлон авч, 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж үйлдсэн болох нь:
- хохирогч С.Э-ын: “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Дэнжийн 1000-с уруудаад явж байхад 20-25 орчим насны 165 см орчим өндөртэй, туранхайвтар, сульдаа маягийн удаан ярьдаг, боровтор царайтай, халимаг үстэй цагаан цайвар хавар намрын нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй залуу ганцаараа гараа өргөхөөр нь би зогсоод авсан... Манай энэ эгч л мөнгө шилжүүлэх ёстой гээд та залгаад бай гээд надаар юнителийн 88-тай дугаар луу нэлээд олон удаа залгуулсан боловч утсаа аваагүй. Эхлээд би гартаа утсаа барьж байгаад залгаж өгч байгаад сүүлдээ тэр залуу миний утсыг барьж байгаад нөгөө хүн рүүгээ залгасан. Тэгээд хоёулаа машин руу явъя гэхээр нь би түрүүлээд машиныхаа зүг эргээд доош уруудах гээд машины дугуйгаар хийсэн шатны уруу алхаж байхад намайг хойноос түлхээд шууд хутга гаргаад ирсэн. Хаанаасаа гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Хутга нь тонгорог биш нэлээн урт гал тогооны хутга шиг байсан. Тэгэхээр нь би газраас том чулуу шүүрч аваад “Чи утас өгөөдөх яаж байна” гэхэд "Чи зайл" гэж хэлчхээд цаашаа хараад явахаар нь би хойноос нь дагаад утас аа авъя гэсэн чинь ална шүү гээд хутгаараа хэд хэдэн удаа далайгаад савчаад байсан. Мөн газраас том чулуу аваад над руу шидсэн. Гэхдээ намайг оноогүй. Тэгээд тэр гудамжаар жаахан өгсөж байгаад буцаж гүйгээд дээшээ уул тал руугаа явчихаар нь би нэлээн харанхуй гудамж байсан учраас хойноос дагалгүйгээр үлдээд ойролцоо байсан айлын хаалгыг цохиод цагдаа дуудуулсан...” /2хх 191/,
- гэрч Г.Д-ийн: “...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр О- тухайн дугаараас залгаад хүний утсаар ярьж байна би дарь эхэд байна манай ээж танайд байгаа юу? би одоо өөрийнхөө охиныг авах гэж байна гэх мэтчилэн байн байн залгаад байсан тэгээд би 2-3 удаа яриад гар утсаа унтраасан...” /2хх 200-202/,
- “****” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БЗД2-23-1899 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон 12 про макс загварын гар утсыг 1.975.0 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /2хх 207-208/,
- хохирогч С.Э-оос гаргаж өгсөн гар утасны билл /2хх 194-195/,
- мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 203-205/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 186-188/ зэрэг нотлох баримтаар,
1.9. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед ******** дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 11 тоотод нэвтэрч, хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Айфон 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.М-ийн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 07:50 минутын үед ******** дүүргийн 27 дугаар хороо ******ийн 45-2225 тоот хашаанд байх нийтийн байрны 11 тоот гэртээ байхдаа сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй тэгээд байрны хяналтын камерыг шүүгээд үзсэн чинь 06:50 минутын үед 25 орчим насны эрэгтэй хүн манай өрөөний хаалгыг онгойлгоод ороод гарч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна. Би нийтийн байрандаа найз М-ийн хамт амьдардаг, бид 2 хамт хоносон, унтах үед миний гар утас байсан хажуудаа тавиад унтсан...” /3хх 91/,
- гэрч Ц.Б-ийн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******** дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******ийн 45- 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол Б.О- мөн байна. Учир түүний өмсөж байгаа хувцас алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй явж байсан юм...” /Зхх 99-101/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 94-96/,
- “****” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон 11 про макс загварын гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /Зхх 105-107/ зэрэг нотлох баримтаар,
1.10. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06:30 цагийн үед ******** дүүргийн 27-р хороо, “******”-ийн 4-2024 тоотод нэвтэрч, хохирогч Т.Б-ийн эзэмшлийн “Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Т.Б-ийн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06:31 минутын үед ******** дүүргийн 27 дугаар хороо ******ийн 40-2024 тоот хашаанд байх монгол гэртээ унтаж байгаад сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хажуу айлын манай хашаа руу харсан хяналтын камерыг шүүж үзсэн чинь 06:31 минутын үед эрэгтэй хүн манай хашаа руу орж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна...” /Зхх 127/ ,
- гэрч Ц.Б-ийн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******** дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******ийн 45- 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол Б.О- мөн байна. Учир түүний өмсөж байгаа хувцас алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй явж байсан юм...” /Зхх 158-160/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 30-131/,
- “****” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-2.3-1967 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг А52 загварын гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /3хх 153-154/ зэрэг нотлох баримтаар,
1.11. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06-07 цагийн орчимд ******** дүүргийн 27-р хороо, “******”-ийн **-р гудамжны **91 тоотод нэвтэрч, хохирогч Т.Ц-гийн эзэмшлийн “Айфон Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Т.Ц-гийн: “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 40 минутын үед ******** дүүргийн 27 дугаар хороо ******ийн **-**91 тоот хашаанд байх байшиндаа унтаж байгаад сэрсэн чинь ээж гаднаас орж ирээд хашаанаас хүн гараад явж байна юм хулгайлсан байж магадгүй эд зүйлээ шалга гэсэн. Тэгээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тухайн эрэгтэй хүн гудамж руу ороод алга болсон. Цагаан фудволктой, хар цамцаа бэлхүүсээрээ ороосон байсан. Тэгээд манай дээд талын хашаанд байдаг эгч манайх руу орсон О- гэх хүн манай хашаанд орж ирээд хулгай хийх гэж байсан би хөөгөөд гаргасан гэхээр нь би ямар хувцастай байсан бэ гээд асуутал цагаан фудволктой хар өнгийн өмдтэй хүн байсан гээд яриад байсан...” /Зхх **, 23-24/,
- гэрч Ц.О-ы: “...2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим хашаа руугаа орох гээд машинтайгаа явж байтал үл таних 1 эрэгтэй хүн гэрээс гарч ирсэн. охин Ц-гийн Айфоне Икс Эс маркийн гар утас алга болсон байсан. Нүүрэндээ буюу хөмсөг дээрээ шивээстэй, хүзүүгээрээ шивээстэй хүн байсан би харвал танина...” /3хх 27-28/,
- гэрч О.Ч-ын: “...Ц- нь 08 цагт орж ирээд гэрээсээ гар утсаа алдсан камер шүүгээд өг гэсэн. Тэгээд би шүүх гэтэл камер шүүдэг хүмүүс байгаагүй. Тэгээд гарсан. Удалгүй манай гудамжны Төгсөө гэх эмэгтэй юм авахаар орж ирээд Төгсөө нь сая манай гэрт О- орж ирээд юм хулгай хийх гэж байгаа юм шиг байхаар нь хөөгөөд гаргасан гэсэн. Тэгээд Төгсөөгөөс танай гэрт Отгонбаяр хэдэн цагт орсон бэ гэж асуутал үүрээр 06-07 орчим гэсэн. Тэгэхээр нь би Ц-гийн утсыг О- авсан байна гэж бодоод Ц-д хэлсэн. Ц- Төгсөөгөөс ямар хувцастай байсан талаар асуутал тэр хоёр яг таарч байсан...” /3хх 30-31/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 38-40/,
- **** ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД2-23-2211 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон Икс Эс загварын гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /3хх 33-35/ зэрэг нотлох баримтаар,
1.12. 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ********** дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********”-ын 7-88 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “**********” ХХК эзэмшлийн барилгад нэвтэрч, цохилттой цахилгаан дрилл 2 ширхэг, гар цахилгаанаар ажилладаг тастагч 1 ширхэг, гаг**********ын аппарат 3 ширхэг 380 вл цахилгаан тог баригч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-т нийт 661.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Б.М-ын: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны орой ********** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **********ын 7-88 тоотод байх баригдаж байгаа барилгын гражаас 3 ширхэг гаг**********ын аппарат, 1 том тастагч, 380вл шийд, 2 ширхэг цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдсан юм. Тухайн эд зүйлсийг 3 гаг**********ын аппарат 5.000.000 төгрөг, 380вл шийдийг 350.000 төгрөг, 2 цохилттой дриллыг нэгийг нь **0.000 төгрөгөөр худалдаж авсан, тусдагчийг 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан тухайн эд зүйлсийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна..” /2хх 143-144/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 126-129/,
- Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /2хх 130/,
- эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 131, 132/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 1**-137/,
- гэрч Ч.О-ийн: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би гэрээс гараад өчигдөр шөнө манай барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг харах гэсэн зорилготой 07 цаг өнгөрч байхад гарч харахад манай багаж хадгалдаг граж хагас онгорхой байхаар нь орж үзэхэд өчигдөр шөнө байсан 4 ширхэг гаг**********ын аппарат, дрилл, тасдагч зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаа дуудсан...” /2хх 146-147/,
- гэрч О.С-ийн: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан байх аа манай эхнэрийн дүү болох Бямбаахүүгийн О- нь тухайн орой 23 цагийн орчимд гэрт ирээд би жаахан архи уусан байна, дүү нь ажил хийж байгаа, жаахан амарсан байгаа юм. Би танд нэг зүйл хэлэх гэсэн юм. Хэдэн сар ажилласан цалингаа огт авч чадахгүй байна. Тэгэхээр нь оронд нь өөрийн хэрэглэж байсан багаж, төхөөрөмжөөс нь барьцаанд аваад хүрээд ирлээ. Танд түр хадгалуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ оруулах гэж байснаа сэжиг төрөөд өөрийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард хийсэн байсан. О- нь надад 3 ширхэг гаг**********ын аппарат болон цахилгааны пукател, нэг гар тастагчийн хамтаар өгсөн. Одоо тэр эд зүйлс нь миний машинд байна...” /2хх 150/,
- гэрч Д.М-ын: “...32-н тойргийн хажуу талын Акума гэх газрын хажууд нэг үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь зам дагуу гэж бодоод суулгаад хөдөлсөн. Тэр залуу бага зэрэг архи үнэртүүлсэн байсан. Тэгээд намайг хаашаа явах вэ гэж асуухад Дэнжийн 1000 орно, хоёулаа эхлээд манай ажлаас миний багажийг авна гэж надад хэлсэн. Тэгээд би түүний заасан газар буюу 57 дугаар сургуулийн хажуу гудамжаар ороод баригдаж байгаа барилгын хажууд ирээд зогссон. Тэгтэл тэр залуу энэ манай ажил гээд 2 давхар барилгын доор байх гражнаас нь 4 ширхэг гаг**********ын аппарат, нэг ширхэг гар тасдагч зэргийг аваад миний барьж байсан машины арын суудал дээр тавиад тэгээд тэр бид хоёр цаашаа хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Дэнжийн 1000-н Хүчит шонхор захын замын урд байдаг 2 ширхэг тоосгон барилгатай гудамжны үзүүрт байх нэг айлд хүргэж өгсөн...” /2хх 152-153/,
- “****” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-23-732 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Алдагдсан эд зүйлсийг нийт 661.200 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /2хх 159-160/,
- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх 162-164/ зэрэг нотлох баримтаар,
1.13. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******** дүүргийн 27-р хороо, “***********”-ийн 3-1894 тоотод нэвтэрч, хохирогч Б.А-ий эзэмшлийн “Айфоне 8”, “Айфоне 7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.591.200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийш үйлдсэн болох нь:
- хохирогч Б.А-гийн: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 15 минутын үед би сэрээд гэрлээ асаатал манай гэрийн хаалга онгорхой, миний айфон 8, хүүхдийн айфон 7 загварын гар утаснууд алдагдсан байсан. Би босоод гар утасны байршлыг хайтал ******** дүүргийн 29 дүгээр хорооны байрны орчим зааж байсан ба тухайн газарт 2 цагдаагийн алба хаагчтай очсон. Тэгтэл эзэнгүй байшинд гэр оронгүй архины хамааралтай хүмүүс амьдардаг байсан ба үл таних 2 эрэгтэй хүн байсан. Дэлгүүрт 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан...” /2хх 230/,
- гэрч Г.Д-ийн: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нөхрийн төрсөн ах О- өглөө 08 цагийн орчим орж ирэхдээ Айфон 7, 8 маркийн 2 ширхэг гар утастай орж ирсэн...” /2хх 233-2**/,
- гэрч Д.Б-ийн: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн үед баруун талын хөмсөг дээрээ олон оёдол шивүүлсэн нэг туранхай залуу орж ирээд айфон 7, 8 маркийн гар утсыг барьцаанд тавих гэсэн юм, надад яаралтай мөнгөний хэрэг гарсан, тухайн гар утаснууд манай эхнэрийн гар утас байгаа юм гэсэн. Тэгээд би тухайн залуугаас хэдэн төгрөгөөр тавих гэсэн юм гэж асуутал 150.000 төгрөг хэрэгтэй байна, хоёр хоногийн дараа **0.000 төгрөг болгоод өгнө гэсэн. Тэгэхээр нь би хоёр утсыг нь аваад 150.000 төгрөг өгөөд гаргасан. Удалгүй тухайн утасны эзэн миний гар утсыг өнөөдөр хулгайлсан, гар утсаа авна гэхээр нь тухайн хоёр утсыг гаргаж өгсөн. Тэгээд би тухайн хохирогч гэх залуугаар гэрийг нь заалгаад ороход ээж нь бололтой настай эмэгтэй надад 150.000 төгрөг өгсөн. Над дээр утсаа тавьсан залууг О- гэдэг гэсэн. Би тухайн хүнийг харвал танина, содон шивээстэй залуу байсан...” /2хх 237-239/,
- **** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-23-1981 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Нийт 550.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /2хх 241-243/,
- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-248/ зэрэг нотлох баримтаар,
1.14. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад ***** дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн уулзалт, мэдүүлгийн 08 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.З-д эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гаргаж, гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохицуулагч ажилтай Д.Г, С.Снар нь албаны нохойгоор хөл орчим хазуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ************* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Д нь зодож зүүн гарын шууг хугалсан” гэж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж, бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт гүтгэж худал мэдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Э.Ды: “...Би ************* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгч хийдэг. Би 201080**541013 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ********** дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч О.Билгүүн нь Б.О-ыг олж тогтоож баривчилсан талаараа надад мэдэгдээд Б.О-ыг албаны 1462 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр цагдаа жолооч Б.Э, шууданч цагдаа Б.Дэмидбаяр, сонсогч Д- нарын хамтаар очиж хүлээж авсан. Б.О-ыг хорьсны дараагаар удалгүй АТГ-с танд холбогдуулан гомдол гаргасан ирж мэдүүлэг өгөх талаар холбогдсон...Би ********** дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Билгүүнээс хүлээн авсан ба ямар нэг байдлаар албаны нохой ашиглаагүй бөгөөд миний бие албаны нохой ашиглах эрхгүй. ... Нохойд уруулах үедээ бол өөрөө дүүгийнх нь нохой урсан талаар өөрөө надад хэлсэн. Б.О-ын гар хугарсан талаар хэлэхэд тухайн үед 461 дүгээр ангийн жижүүр эмч болон ээлжийн ахлах нар нь үзлэг хийж хүлээж авсан ба О- нь тэр үед ямар нэг гар хугарсан талаар огт яриагүй. Харин нохойд уруулсан шарх байгаагаа хэлэхэд түүнийг нь 461 дүгээр ангийн ажилтан энгэрийн камераар баталгаажуулж хүлээн авсан. Би гомдолтой байна...” /4хх 27-29//,
- хохирогч С.Сын: “...Г бид хоёр юм аа алдсан гэх хэргийн газрын хяналтын камерыг шүүж шалгахад эд зүйл аваад явж байгаа машины улсын дугаарыг олж аваад шүүж үзэхэд акуа маркийн автомашин гарч ирсэн. Тухайн жолоочоор ачаа буулгасан газрыг заалгасан. ********** дүүргийн 10 дугаар хороо, 381 а тоот хашаа руу ороход тэр хашаанд маш олон нохойтой айл байсан. Бид хоёр ороход ээж гэх эмэгтэй хараад хашааныхаа хаалгыг хаасан ба бас хоёр залуу байсан. Тэр хоёр залуу цагдаа хараад хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж авсан, О-ыг барьж авсан. О- гүйж очоод хашаандаа уяатай байсан хар өнгийн пит үйлдвэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойндоо хөлөө уруулсан. Тэр нохой нь О-ын зүүн хөлийг хазсан. О-ыг ********** дүүргийн 2 дугаар хэлтэст хүргэж өгсөн. Бид нар албан үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед О-ын биеийн байдал зүгээр байсан, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан. О-ыг албаны нохойгоор уруулсан зүйл байхгүй. О- намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна...” /4хх 33-35/,
- хохирогч Д.Гын: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед ********** дүүргийн 10 дугаар хороо 381 а тоот хашаан дээр ирээд энэ айлд буулгасан гэж зааж өгсөн. Тэгээд С цагдаагийн хамт ороход хашаанд маш олон нохой байсан. Бид хоёрыг ороход ээж гэх эмэгтэй хараад хашааныхаа хаалгыг хаасан, тухайн хашаанд хоёр залуу байсан ба тэр хоёр хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж авсан, С.О-ыг барьж авсан. О- хашаандаа уяатай байсан хар өнгийн пит үйлдвэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойдоо уруулсан, тэр нохой нь О-ын зүүн хөлийг хазсан. Тэгээд О-ыг авч явах гэтэл таталт өгч унасан. Тэр нь жүжиглэж байсан. ...Бид нар албан үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед О-ын биеийн байдал зүгээр байсан, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан байсан. О-ыг албаны нохойгоор уруулсан зүйл огт байхгүй. Бид нар нохойгүй явж байсан. Би гомдолтой байна, О- намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна...” /4хх 39-41/,
- гэрч Б.О-ын: “...Би ШШГЕГ-н харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид эмч ажилтай. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.О-ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр зүүн гарын шуу янгинаж өвдөнө, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдад цохиулж гараа хугалсан гэж байсан. Зүүн гарын шуу хэсэгт үзлэг хийхэд илэрхий хаван хавдар, хөхрөл няцрал байсан. Богтос хэсгийн 3/1 хэсэгт бага зэргийн овойсон тэмтэрч үзэхэд хатуу байсан. Тэгээд би үзлэг хийж картад тэмдэглэл үйлдсэн...” /Зхх 216-2**/,
- гэрч Б.Л-ын: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний хариуцдаг хэсэгт Б.О- орж ирсэн. Б.О- нь хүнд зодуулсан хавирга, толгой гар хэсэгт гэмтэлтэй гэж хэлсэн. Анх үзлэг хийхэд зүүн гарын шуу хэсэгт хугаралтай юм шиг санагдсан. Тэмтэрч үзэхэд овойсон байсан. Ингээд байгууллагын удирдлагад танилцуулаад хорих ангийн рентгенд Б.О-ын зүүн гарыг харсан. Тэгэхэд зүүн гарын шуу хэсэгт хуучин хугаралтай бороолж эдгэж байгаа шинжтэй байсан. Яг тэр өдрөө гэмтлийн эмнэлгээс зөвлөгөө авахаар зохих зөвшөөрлүүдийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү Б.О-ыг би өөрөө дагуулж явсан. Гэмтлийн эмч нар үзээд зөрсөн юм байхгүй, бороололт эхэлсэн хуучин хугарал байна, мэс засал хийх шаардлага байхгүй гэж хэлсэн. Ингээд гибс хийлгэсэн...” /Зхх 220-221/,
- гэрч О.Д-ий: “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.О-ыг хүлээж авсан. Би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Б.О- нь нохойд хазуулсан, зүүн хөл янгинаж өвдөнө, зүүн хөл боолттой гэж хэлсэн. Тэгээд хэзээ нохойд хазуулсан талаар нь асуухад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нохойд хазуулсан, эрүүлжүүлэх байранд нэг хоноод ирсэн гэж хэлсэн. Гэмтэлд эмчид үзүүлсэн, вакцинд хамрагдсан бичигтэй ирсэн. Толгой өвдөж байна гэж хэлж байсан. Өөр зовуурь хэлээгүй. Хувцсыг нь тайлаад нүцгэн биеийн үзлэг хийсэн. Зүүн хөлийн шилбэний урд хэсэг нохойд хазуулсан шархтай, боолттой байсан. Баруун гарын алганы дотор тал эрхий хурууны харалдаа шалбарсан байсан. Зүүн мөр орчим жижиг шалбарсан байсан. Тав тогтож байгаа шархтай байсан. Хүзүү хоёр гарын бугалгад өнгөт шивээстэй, артерийн даралт болон амин үзүүлэлт хэвийн байсан. О- нь тухайн үед гар хугарсан гэж огт хэлээгүй, гар хугарсан талаар ямар ч зовуурь надад хэлээгүй. Би нохойд хазуулсан гэхээр нь нэлээн сайн үзэж авсан. Б.О-ын гарын хөД- хэвийн байсан. Өмсөж явсан хувцсаа өөрөө тайлж байсан, мөн хөлийн боолтоо өөрөө хоёр гараараа тайлж үзүүлээд буцаагаад өөрөө хөлийн боолтоо боосон. Гарын хө Д- хэвийн байсан. Гар овойсон эмзэглэлтэй зүйл огт ажиглагдаагүй. Хугарсан гартай байсан бол тийм хөД- хийж чадахгүй, зовуурьтай байх байсан. Дараа нь гэмтэлд үзүүлэхэд хуучин хугаралтай байна гэж байсан...” /3хх 223-224/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14667 дугаартай шинжээчийн: “...Б.О-ын биед зүүн шилбэнд шарх, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /3хх 238-239/,
- Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн: “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтдээ Б.О-ын зүүн гарын шуунд бороололт бүрэн үүссэн, зөрүүгүй ташуу сэлтэрсэн хуучин хугарал нь эдгэрэлт явагдсан, тухайн хэрэгтэй шалтгаант холбоогүй байсан учраас тухайн дүгнэлтээ тусгаагүй юм. ...Б.О-ын зүүн шилбэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Мөрөнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /Зхх 246-248/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /4хх 1-4/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн гэмт хэргийг үйлдэхээр завдсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн” буюу “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хугацаа нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.
“Гэмт хэрэг үйлдсэн арга” гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур юм.
Шүүгдэгч Б.О- 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гурван удаагийн үйлдлээр, 2023 оны 10 дугаар сарын 22 болон 23-ны өдрүүдэд тус тус нэг, нэг удаагийн үйлдлээр бусдын гар утас болон цахилгаан дрилл, тастагч, гаг**********ын аппарат, цахилгаан тог баригч зэргийг хулгайлсан нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэх шалгуурыг хангахгүйгээс гадна тэрээр гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан гэх үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О-ын хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй...” гэжээ.
Шүүгдэгч Б.О- нь хохирогч Т.Э-ийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан нь хохирогчийн: “...нэг залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. Тухайн эрэгтэй надад би шоронгоос гарч ирээд удаагүй, таныг хүчиндэнэ, айх юм байхгүй гэж хэлсэн. 20 гаруй минут ноцолдохдоо миний хувцсыг урж тастсан...” /1хх 15-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 11014 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 45-46/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-11/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 71-74/ зэрэг нотлох баримт мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.
Шүүгдэгч бусдыг хүчиндэхийг чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч уг үйлдэл нь төгсөөгүй байх тул Б.О-ын энэ үйлдлийг урьд хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай байхаар заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-т төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр 3 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.О-ын гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
3. Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Энэ зарчим нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл юм.
Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалздаг болно.
Иймд шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 /арав/ жил 9 /есен/ сарын хугацаагаар тогтоов.
4. Шүүгдэгч Б.О- болон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нараас “...хүчиндэхийг завдах гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй, хэргийн газраас авсан гарын дардас Б.О-ынхтай тохирохгүй байна. Мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй тул зүйлчлэл өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг дээрх үндэслэлүүдээр заримыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэм хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.
Иймд шүүгдэгч Б.О-ын “хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдах” үйлдэлийн гэм бурууд эргэлзээ үүсээгүй тул тэдний гомдлын энэхүү хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.О-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *****, Хан-Уул, ************* Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ***** дүүргийн прокурорын газраас Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд...” гэж,
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял...” гэж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял...” гэж,
3 дахь заалтын “...хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 /арван дөрвөн/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай...” гэсэн хэсгийг “...хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 /арав/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай...” гэж,
4 дэх заалтын “…14 жил, 9 сарын хугацаагаар…” гэснийг “...10 жил 9 сар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О- болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын “хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн” хэсгийг хүлээн авч, “…хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ