| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03212/И |
| Дугаар | 312/шш2025/02423 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02423
2025 11 17 312/ШШ2025/02423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* ******* цамхагт байрлах ******* ******* ХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11 031 103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/5 8314412 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан авсан байдаг. Онлайн цалингийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БГХ/58314412 тоот Барьцааны гэрээ байгуулж: Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлийн гэрээний 2.2.1-т заасны дагуу "Зээлдэгч зээл авах хүсэлтээ ******* Банкны вэб хуудасны цахим салбар/интернэт ******* болон ******* Банкны аппликейшны "Зээл цэс"-ээр гаргана", мөн гэрээний 2.2.2-т Зээлийн хүсэлтийг ******* хүлээн авч, тавигдах шаардлагыг хангасан гэж үзвэл ******* Банкны веб хуудасны цахим салбар/интернэт ******* эсхүл ******* Банкны аппликейшны "Зээл цэс"-ээр дамжуулан Зээлийн гэрээ, түүний Хавсралт-1 "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь", Барьцааны гэрээ болон "Харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягт"-ыг тус тус танилцуулна.
Мөн гэрээний 2.2.3.1-т Зээлдэгч нь Зээлийн гэрээ, түүний Хавсралт-1 Зээл олголт, эргэн төлөлтийн хувааръ , Барьцааны гэрээ болон Харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягт-тай тус тус танилцан нууц кодоор баталгаажуулан зөвшөөрлөө илэрхийлж, ******* түүнийг хүлээн авснаар талууд харилцан тохиролцож, гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлдэгч онлайнаар нэг удаагийн нууц үгээр цахим хэлбэрээр баталгаажуулах хүсэлт ирүүлж, ******* зээлдэгчид зээлийг олгосон байна.
Зээлдэгч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 0 төгрөг, зээлийн хүү 80,931.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,255.7 төгрөг, нийт 84,187.1 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч / 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 294 хоног / зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-0 заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжуүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нъ зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар *******тай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг ******* хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Б.*******оос 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр: үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,004,000.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,103.0 төгрөг. Нийт 11,031,103.2 төгрөг гаргуулах... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б.******* нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 11,031,103 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 11,031,103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 11,031,103 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 11,031,103 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,079.5 төгрөг, төрийн сангаас 111,079.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА