Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02424

 

 

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02424

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжид байрлах ******* ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15 852 324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь ******* Хөгжлийн Банктай 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Дугаар №1145/000390/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Ходдөх эд хөрөнгө болон эдийн бус хорөнгийн барьцааны гэрээ-г байгуулж 20,000,000.00 (хорин сая төгрөг) төгрөгийг сарын 1.65 %-ийн хүүтэй, 30 /гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь нь Дутаар№1145/000390/2024 тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу гохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа болсон зэргийг үндэслэн зээлдэгч Э.Цэрмаа /РД:ФА92071021/-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна

Иргэний ху>'лийн 225 дугаар зүйлийн 225.1, хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т заасиы дагуу нэхэмжлэгч *******, хөгжлийи *******ны зүгээс зээлийн гэрээг нэг тапын санаачлаагаар цуцлах үндэслэл бүрдсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага:Талуудын хооронд байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Дугаар №1145/000390/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөронгийн барьцааны гэрээ- ний гэрээтээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч Х. /РД:/ үндсэн зээлийн үлдэгдэл хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын үйлчилгээний зардал бүгд нийт 15,852,324.19 (арван таван сая найман зуун тавин хоёр мянга гурван зуун хорин дөрвон төгрөг арван есөн мөнгө) төгрөг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* ******* *******инд олгохоор шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Х. нь ******* ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 15 852 324 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Х.т холбогдуулан 15 852 324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х. нь ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 15 852 324 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 15 852 324 төгрөгийг хариуцагч Х. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474,424 төгрөг, төрийн сангаас 474,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА