| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03241/И |
| Дугаар | 312/шш2025/02426 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02426
2025 11 25 312/ШШ2025/02426
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 52 330 231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 05-р сарын 08-ны 3007/2024 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр МN440030003095044767 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 47,912,000.00 /Дөчин долоон сая есөн зуун арван хоёр мянган/ төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,326,602.27 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 778,965.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,646.16 төгрөг нийт 2,109,214.11 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй 164 хоногоор хугацаа хэтрүүлж *******ийг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч С.*******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна.
Үүнд: Үндсэн зээл 46,585,398 /Дөчин зургаан сая таван зуун наян таван мянга гурван зуун ерэн найман / төгрөг, зээлийн хүү 5,662,793 / Таван сая зургаан зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн гурван / төгрөг, нэмэгдүүлсэн хүү. Нэмэгдүүлсэн хүү 82,040 /Наян хоёр мянга дөчин/ төгрөг. Нийт 52,330,231 /Тавин хоёр сая гурван зуун гучин мянга хоёр зуун гучин нэгэн / төгрөг. С.*******аас зээлийн гэрээний үүрэгт 52 330 231 төгрөгийг гаргуулж капитрон *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие С.******* нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 52 330 231 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******т холбогдуулан 52 330 231 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 52 330 231 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 52 330 231 төгрөгийг хариуцагч С.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419 601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 209,800.5 төгрөг, төрийн сангаас 209,800.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА