Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02427

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02427

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 7А байранд байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн *******тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 24,521,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б. нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр МN270030003095033045 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 28,018,000.00 /хорин найман сая арван найман мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 22,463,451 /хорин хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөг, pээлийн хүү 2,026,549 /хоёр сая хорин зургаан мянга таван зуун дөчин есөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,584 /гучин нэгэн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөг. Нийт 24,521,584 /хорин дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөг болно.

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр МN27003003095033045 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 24,521,584 /хорин дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 24,521,584 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч Б.т холбогдуулан 24,521,584 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 24,521,584 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 24,521,584 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280,558 төгрөг, төрийн сангаас 280,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА