Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02428

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02428

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар:, утас: 2/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,213,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь *******Банктай 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдөр 2010116985 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,934,000 /Арван долоон сая есөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар Онлайнаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,978,000 АГаван сая есөн зуун далан найман мянган төгрөг/ , зээлийн хүүд 2,905,313.97 /Хоёр сая есөн зуун таван мянга гурван зуун арван гурван төгрөг ерэн долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүүд 6,370.03 /Зургаан мянга гурван зуун далан төгрөг гурван мөнгө/төгрөгийг төлсөн. 2025 оны 02 сараас хойш зээлдэгч зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтүүдийг хугацаа хэтрүүлж , хуваарийн дагуух төлөлтөө төлөлгүй өдий хүрсэн. Иймд зээлийн гэрээг цуцалпж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. *******Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа мэдэгдэж, харилцагчаар гар хүсэлт хүртэл бичүүлж авч байсан боловч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 75 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,213,641.60 /Арван хоёр сая хоёр зуун арван гурван мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч А. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие А. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 12,213,641 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч А.од холбогдуулан 12,213,641 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А. нь ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 12,213,641 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 12,213,641 төгрөгийг хариуцагч А. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,184 төгрөг, төрийн сангаас 105,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА