| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03277/И |
| Дугаар | 312/шш2025/02429 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02429
2025 11 25 312/ШШ2025/02429
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 692 440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь харилцагч Сүхбаатар овогтой тай 2024 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр 2010118889 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 2,300,000 / Хоёр сая гурван зуун мянган / төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулаптаар олгосон.
Банк нь 2024 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгч С.ийн ******* *******ин дахь 5002863468 тоот дансанд 2,300,000 /Хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн 2010118889 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн *******инд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан. ЕБ-н 20 дугаар сургуульд ажиллаж хөдөлмөрлөж байгаа боловч зээлийн гэрээнй үүргээ биелүүлэхгүй, санаатайгаар зайлсхийсээр байна. Зээлдэгч нь 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 65 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд *******ны санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 сарын 22-ны байдлаар 1,692,440.33 (Нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг хариуцагч С.ийн цалингийн орлогоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие С. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 1,692,440.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч С.ид холбогдуулан 1,692,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С. нь ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 1,692,440 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 1,692,440 төгрөгийг хариуцагч С. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,014.5 төгрөг, төрийн сангаас 21,014.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА