Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02431

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02431

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо ******* банкны төв байр, Сүхбаатарын талбай 5 байрлах ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9 699 612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дамдинсүрэн овогтой ******* нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* банктай ЗГ-RС00089909 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8,817,881.32 төгрөг, зээлийн хүү 868,880.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,850.26 төгрөг нийт 9,699,612.43 төгрөгийг Дамдинсүрэн овогтой *******ээс гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* нь ******* *******-с нэхэмжилж байгаа 9,699,612 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 9,699,612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь ******* *******-ийн нэхэмжилсэн 9,699,612 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* *******-ийн нэхэмжилсэн 9,699,612 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,072 төгрөг, төрийн сангаас 85,072 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА