| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03209/И |
| Дугаар | 312/шш2025/02432 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02432
2025 11 25 312/ШШ2025/02432
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум Согоот баг Тод жаргал ХХК-ийн байранд байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* ******* тоотод оршин суух овогт *******цогтын /регистрийн дугаар:, утас: /,
Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас: /-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10 681 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******цогт овогтой , Мажигсүрэн овогтой Гэрэлчулуун нар нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* *******тай ЗГ4015112414 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 8,400,000 (Найман сая дөрвөн зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 22,8 (хорин хоёр аравны найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан ба 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4015112414-1 тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 6,100,000 (Зургаан сая нэгзуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээл, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4015112414-Б тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2,650,000 (Хоёр сая зургаан зуун тавин мянган) төгрөгийн зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээл, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ4015112414-В тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2,160,000 (Хоёр сая нэг зуун жаран мянган) төгрөгийн зээлийг жилийн 19,2 (арван ес аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээл, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ4015112414-Г тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 10,000,000 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээл, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4015112414-Д тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2,500,000 (Хоёр сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээл, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ4015112414-Е тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 3,740,000 (Гурван сая долоон зуун дөчин мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай нэмэлт зээлүүд тус тус авсан. *******цогт овогтой , Мажигсүрэн овогтой Гэрэлчулуун нар нь ЗГ4015112414 тоот зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 135 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,681,910.36 (Арван сая зургаан зуун нйян нэгэн мянга есөн зуун арван төгрөг гучин зургаан мөнгөн) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Э. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 10,681,910 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч М.Гэрэлчулуун нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие М.Гэрэлчулуун нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 10,681,910 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч Э., М.Гэрэлчулуун нарт холбогдуулан 10,681,910 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э., М.Гэрэлчулуун нар нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,681,910 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 10,681,910 төгрөгийг хариуцагч Э., М.Гэрэлчулуун нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92,930.5 төгрөг, төрийн сангаас 92,930.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА