Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02433

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02433

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14 895 299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б. нь 2025 оны 01 дугаар сарын 09-ний 3054/2024-30070007122 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдөр МИ710030003095039625 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 14,986,000.00 /Арван дөрвөн сая есөн зуун наян зургаан / төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,566,883.39 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,069,501.61 төгрөг, нийт 2,636,385 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 142 хоногоор хугацаа хэтрүүлж *******ийг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 13,419,117 /Арван гурван сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун арван долоон/ төгрөг, зээлийн хүү 1,455,342.00 /Нэг сая дөрвөн зуун тавин таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,840.00 /Хорин мянга найман зуун дөчин/ төгрөг. Нийт 14,895,299 /Арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн есөн/ төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага: Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 14,895,299 /Арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн есөн/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 14,895,299 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч Б.т холбогдуулан 14,895,299 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 14,895,299 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 14,895,299 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116,213 төгрөг, төрийн сангаас 116,213 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА