| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03084/И |
| Дугаар | 312/шш2025/02434 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02434
2025 11 25 312/ШШ2025/02434
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 34,542,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ё. нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МИ150030003095031806 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 37,357,000.00 /гучин долоон сая гурван зуун тавин долоон мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Ё.тай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд:Үндсэн зээл 31,253,691 /гучин нэгэн сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун ерэн нэгэн/ төгрөг, зээлийн хүү 3,231,546 /гурван сая хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин зургаан/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,562 /тавин долоон мянга таван зуун жаран хоёр/ төгрөг. Нийт 34,542,799 /гучин дөрвөн мянга таван зуун дөчин хоёр мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг болно.
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МИ150030003095031806 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 34,542,799 /гучин дөрвөн мянга таван зуун дөчин хоёр мянга долоон зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ё. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ё. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 34,542,799 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч Ё.д холбогдуулан 34,542,799 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ё. нь ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 34,542,799 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 34,542,799 төгрөгийг хариуцагч Ё. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,332 төгрөг, төрийн сангаас 165,332 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА