| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03078/И |
| Дугаар | 312/шш2025/02435 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02435
2025 11 25 312/ШШ2025/02435
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 22 478 391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н. нь ******* *******тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3007/2024-94000055989 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр МИ280030003095032639 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 22,881,000.00 /Хорин хоёр сая найман зуун наян нэгэн мянган/ төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 2,453,271.13 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 2,285,264.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,647.99 төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч бүрэн нь төлөлгүй зөрчил үүсгэн 263 хоног хугацаа хэтрүүлж *******ийг хохироож байна.
Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Н.өөс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 20,427,729 /Хорин сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун хорин есөн / төгрөг, зээлийн хүү 1,979,308 /Нэг сая есөн зуун далан есөн мянга гурван зуун найман / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,647.99 /Гучин хоёр мянга зургаан зуун дөчин долоон төгрөг ерэн есөн мөнгө/ Нийт 22,478,391.00 /Хорин хоёр сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуун ерэн нэгэн / төгрөг. Н.өөс зээлийн гэрээний үүрэгт 22,478,391.00 /Хорин хоёр сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуун ерэн нэгэн / төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Н. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 22,478,391 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.өд холбогдуулан 22,478,391 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н. нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 22,478,391 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 22,478,391 төгрөгийг хариуцагч Н. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,171 төгрөг, төрийн сангаас 135,171 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА