Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02436

 

 

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02436

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум 4 дүгээр баг Хүрэнбулаг 4 дүгээр хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөө 2 гудамж, ******* ******* ХК-ийн ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,532,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Батнасан овогтой / РД: / нь 2023 оны 06 сарын 19-нд ЗГ4005162973 тоог зээлийн гэрээ байгуулан 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг 30 /гуч/ сарын хугацаатай сарын 15,6 /арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй цалингийн зээл, 2024 оны 11 сарын 05-нд ЗГ4005162973-А тоот зээлийн гэрээ байгуулан 16,600,000 /арван зургаан сая зургааи зууп мянга/тогрогийг 30 /гуч/ сарын хугацаатай сарын 15,6 /арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй цалингийн зээл тус тус авсан болно.

Зээлдэгч Батнасан овогтой / РД:/ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зорчин 2025 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 18,454,681.95 /арван найман сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян нэгэн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,061,952.32 /нэг сая жаран нэгэи мянга есөн зуун тавии хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,012.57 /арван зургаан мянга арван хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг, нийт 19,532,646.84 / есөн сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймд Батнасан овогтой /РД:/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. ЗГ4005162973, ЗГ4005162973-А тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудах ЗГ4005162973, ЗГ4005162973-А тоот гэрээний төлбөрт 19,532,646.84/арван есөн сая тавап зуун гучин хоёр мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн Батнасан овогтой /РД:/-с гаргуулан ******* *******инд олгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-ийн ******* ******* *******ийн нэхэмжилж байгаа 19,532,646 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* ******* нь хариуцагч Б.т холбогдуулан 19,532,646 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* ******* *******ийн нэхэмжилсэн 19,532,646 төгрөгийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 127,806.5 төгрөг, төрийн сангаас 127,806.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА