Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/02437

 

 

 

 

 

 

 

 

2025 11 25 312/ШШ2025/02437

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо ******* *******ны ******* байр, Сүхбаатарын талбай 5 байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19 258 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* *******ны хариуцагч Батсүх овогтой /РД: / нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* *******тай ЗГ/R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан ,

1. 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 1,500,000.00 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар,

2. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 1,000,000.00 /Нэг сая/ төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар,

3. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 200,000.00 /Хоёр зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар,

4. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 25,000,000.00 /Хорин таван сая/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар,

5. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 300,000.00 /Гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар,

6. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар,

7. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* *******тай ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээ байгуулан 500,000.00 /Таван зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар тус тус зээл авсан болно.

Хариуцагчын ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 07 дугаар сарын 15-нд дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт:

Хариуцагч Б. нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй *******ийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох бөгөөд ******* өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ/ R000325223 дугаарт зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр:

Үндсэн өр

18,616,798.04 төгрөг

Үндсэн хүү

629,996.04 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү

11,348.31 төгрөг

Нийт дүн:

19,258,142.39 төгрөг

Бүгд 19,258,142.39 төгрөг, Батсүх овогтой гээс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 19,258,142 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан 19,258,142 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 19,258,142 төгрөгийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 127,806.5 төгрөг, төрийн сангаас 127,806.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА