| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03311/И |
| Дугаар | 312/шш2025/02438 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/02438
2025 11 25 312/ШШ2025/02438
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 33, 241,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3007/2025-94000043633 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр МN690030003095019194 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 42,494,000.00 /Дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 12,092,322.48 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 6,515,656.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 66,755.11 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 168 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна.
Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 33,241,349.00 /Гучин гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин есөн/ төгрөг, зээлийн хүү 2,824,502.00 /Хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,170.00 /Арван таван мянга нэг зуун далан/ төгрөг. Нийт 33,241,349.00 /Гучин гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин есөн/ төгрөг. О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 33,241,349.00 /Гучин гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин есөн/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие О.******* нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 33,241,349 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.*******т холбогдуулан 33,241,349 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 33,241,349 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 33,241,349 төгрөгийг хариуцагч О.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 162,078.5 төгрөг, төрийн сангаас 162,078.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА