Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2025/02518

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02 312/ШШ2025/02518

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум Согоот баг Тод жаргал ХХК-ийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг толгод ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9 168 611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бат-Эрдэнэ овогтой нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* *******тай ЗГ4015141071 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 ( хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. Бат-Эрдэнэ овогтой нь ЗГ4015141071 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 152 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,168,611.55 (Есөн сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун арван нэгэн төгрөг тавин таван мөнгөн) төгрөг, улсын тэмдэггийн хураамжийн хамт ******* *******инд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-ийн ******* ******* ******* *******ийн нэхэмжилж байгаа 9 168 611 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 9 168 611 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* ******* ******* *******ийн нэхэмжилсэн 9 168 611 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 80,824 төгрөг, төрийн сангаас 80,824 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* ******* *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА