Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/02520

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02520

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах ******* ******* ХХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 20,959,716.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус ******* нь зээлдэгч Отгонбаяр овогтой тай 2024 оны 06-р сарын 21-ний өдөр МN670021002103003881 дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулан 26,200,000.00 /Хорин зургаан сая хоёр зуун мянган төгрөг тэг мөнгө/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Отгонбаяр овогтой нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 05-р сарын 07-ны өдрөөс эхлэн хугацаг хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Зээлдэгч Отгонбаяр овогтой ын зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,814,938.89 /Арван найман сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг наян &өн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүү 2,112,568.91 /Хоёр сая нэг зуун арван хоёр мянга таван зуун жаран найман төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,208.32 /Гучин хоёр мянга хоёр зуун найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг. Нийт 20,959,716.12 /Хорин сая есөн зууй тавин есөн мянга долоон зуун арван зургаан төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Отгонбаяр овогтой тай байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 20,959,716.12 /Хорин сая есөн зуун тавин есөн мянга долоон зуун арван зургаан төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие О. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 20,959,716.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* ******* нь хариуцагч О.т холбогдуулан 20,959,716.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 20,959,716.12 төгрөгийг хариуцагч О. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,749 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 131,374.5 төгрөг, төрийн сангаас 131,374.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА