Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/02521

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02521

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар , утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 20 795 445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Батшагдар овогтой нь ******* *******тай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1130117286 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 21,980,000 / Хорин нэгэн сая есөн зуун наян мянга / төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.ын ******* *******ин дахь 5000868169 тоот дансанд 21,980,000 /Хорин нэгэн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг шилжүүлэн 1130117286 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1130117286 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2,930,666.64 төгрөг, зээлийн хүүнд 1,447,723.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2158.84 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног:177, зээлийн үлдэгдэл: 19,049,333.36 төгрөг, хүү: 1,713,015.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 33,096.46 төгрөг. Төлбөрийн нийт үлдэгдэл: 20,795,445.84 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 2025.11.13-ны байдлаар нийт 20,795,445.84 /Хорин сая долоон зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг наян дөрвөн мөнгө / төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 20 795 445 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 20 795 445 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 20 795 445 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. аас 130,963.5 төгрөг, төрийн сангаас 130,963.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА