| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03532/И |
| Дугаар | 312/шш2025/02522 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 312/шш2025/02522
2025 12 02 312/ШШ2025/02522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт байрлах ******* ******* ХХК-ийн ******* ******* /регистрийн дугаар *******,:*******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн тоотод оршин суух овогт /регистрийн дугаар:,: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 23 349 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХХК нь зээлдэгч Маньбадар овогтой 2024 оны 08-р сарын 21-ний өдөр байгуулсан МN560021002103004661 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 23,349,003.48 /Хорин гурван сая гурван зуун дөчин есөн мянга гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулах. Тус ******* нь зээлдэгч Маньбадар овогтой 2024 оны 08-р сарын 21-ний өдөр МN560021002103004661 дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулан 27,600,000.00 /Хорин долоон сая зургаан зуун мянган төгрөг тэг мөнгө/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Маньбадар овогтой нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Зээлдэгч Маньбадар овогтой зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 21,039,958,19 /Хорин нэгэн сая гучин есөн мянга есөн зуун тавин найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүү 2,257,246.85 /Хоёр сая хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,798.44 /Тавин нэгэн мянга долоон зуун ерэн найман төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг. Нийт 23,349,003.48 /Хорин гурван сая гурван зуун дөчин есөн мянга гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Маньбадар овогтой байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 23,349,003.48 /Хорин гурван сая гурван зуун дөчин есөн мянга гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие М. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 23 349 003 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* ******* нь хариуцагч М.д холбогдуулан 23 349 003 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн ******* *******ын нэхэмжилсэн 23 349 003 төгрөгийг хариуцагч М. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.эс 137,347.5 төгрөг, төрийн сангаас 137,347.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА