Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/02523

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02523

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо Сөүлийн гудамж ******* ******* ******* ******* давхарт лах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******, утас: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг, дүгээр тоотод оршин суух овогт /регистрийн дугаар ФА503163, утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 16 13 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны ******* дүгээр сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г. нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ130106000775 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1. хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ эс биелүүлж, 2025.04.21-ний өдөр 775,000 төгрөгийг төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчөөд байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,468,682.61 төгрөг, үндсэн хүү 1,681,34.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,350.48 төгрөг буюу нийт 16,181,427 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлдэгчид зээлийг төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа шат дараатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй, төлөлт хийгээгүй байна. ******* ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, Зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Иймд зээлдэгч Г.тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 16,181,427 төгрөгийг, нотариатын зардалд 12,000 төгрөгийг, нийт 16,13,465.61 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ******* ХХК-д олгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Г. нь ******* ******* ******* ******* ХХКнэхэмжилж байгаа 16 13 465.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 16 13 465.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 16 13 465.61 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.эс *******,481 төгрөг, төрийн сангаас *******,481 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА