| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03639/И |
| Дугаар | 312/шш2025/02524 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/шш2025/02524
2025 12 01 312/ШШ2025/02524
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* ******* /регистрийн дугаар *******/ утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 27 347 544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С. нь ******* *******ны Орхон салбарын ******* ******* төвөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201844003498 дугаартай зээлийн гэрээ, БГ/201844003498 тоот барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202045186735 дугаартай зээлийн гэрээ, БГ/202045186735 тоот Барьцааны гэрээ байгуулан 21,381,086.69 төгрөгний үлдэгдэлтэй цалингийн зээл дээр нэмж 4,600,000 төгрөг нэмж нийт 25,981,086.69 төгрөгийг жилийн 15.6% хуьийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
2020 оны 11-р сарын 03-ны өдөр ЗГ/202045751107 тоот зээлийн гэрээ байгуулж 22,995,304.05 төгрөгний үлдэгдэлтэй цалингийн зээл дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 25,995,304.05 төгрөгийг жилийн 15.6% хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2021 оны 04-р сарын 05-ны өдөр ЗГ/202146239777 тоот зээлийн гэрээ байгуулж 23,752,694.34 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл дээр нэмж 3,247,305.66 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг, жилийн 13,2% хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байна. 2021 оны 06-р сарын 14-ний өдөр ЗГ/202146454917 тоот зээлийн гэрээ байгуулж 24,678,919.18 төгрөгний үлдэгдэлтэй цалингийн зээл нэмж 5,321,080.22 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг, жилийн 13,2% хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2022 оны 01- р сарын 13-ны өдөр ЗГ/202247254000 тоот зээлийн гэрээ байгуулж 23,736,121.25 төгрөгний үлдэгдэлтэй цалингийн зээл дээр нэмж 6,263,878.05 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг, жилийн 12% хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч С. нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой дүнгээс дараах төлбөрийг төлөөгүй байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 19,452,165.26 төгрөг, зээлийн хүү 6,884,486.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,010,892.41 төгрөг. Нийт 27 347 544 төгрөг. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1135 /хоног/ хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа гэрт нь очсон боловч харилцагч төлөөгүй байна... гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие С. ******* ******* ХК-ийн ******* ******* төвөөс нэхэмжилж байгаа 27 347 544 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* төв нь хариуцагч С.т холбогдуулан 27 347 544 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн ******* ******* төвийн нэхэмжилсэн 27 347 544 төгрөгийг хариуцагч С. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 147,344 төгрөг, төрийн сангаас 147,344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА