Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/02529

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02529

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ******* гудамж ******* хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******/ утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар , утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 20 596 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Батмөнх овогтой нь Лэнд МН ******* ХК-ийн Lend MN аппликейшнийг ашиглаж 2024 оны 10-р сарын 30-ны өдөр FLЕХI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Б. нь 2024 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 02-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн хүсэлтээр 16,559,305 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. 2025 оны 10-р сарын 14-ний өдрийн байдлаар FLЕХI зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,403,785 төгрөг, зээлийн хүү 5,172,835.78 төгрөг, нийт 20,576,620.78 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч Батмөнх овогтой той байгуулсан FLЕХI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 20,576,620.78 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 20,596,620.78 /хорин сая таван зуун ерөн зургаан мянга зургаан зуун хорин төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 20,596,620.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.т холбогдуулан 20 596 620 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 20 596 620 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 130,466.5 төгрөг, төрийн сангаас 130,466.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА