| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03753/И |
| Дугаар | 312/шш2025/02531 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/шш2025/02531
2025 12 01 312/ШШ2025/02531
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чиэгэлтэй дүүрэг 6 дугаар хороо 6 дугаар хороолол 15140, Д.Сүхбаатарын гудамж, 14 дүгээр байрны ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* баг, ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 687 508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б. нь ******* *******банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5497 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан улмаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 74612 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50 000 төгрөг, мөн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 75016 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 130 000 төгрөгийн цахим зээл тус тус авч зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Зээл зээлийнхээ хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодсон. Зээлдэгч Б.гээс гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар шаардах болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1341 хоногийн хугацаа хэтрүүлсэн (Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу утсан харилцаагаар холбогдсон тэмдэглэл хавсаргав) Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бүрд ******* ******* аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн ******* ******* аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар төлөхийг ******* ******* ******* ХХК-тай тохирцолж зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт -ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. ******* ******* ******* ХХК-с нэхэмжилж байгаа 687 508 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 687 508 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 687 508 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 10,083.5 төгрөг, төрийн сангаас 10,083.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА