Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 312/шш2025/02602

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/02602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг  ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******, утас: *******/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг дүгээр 301 тоотод оршин суух овогт /РД:, утас: 999080/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух овогт /РД:, утас:/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат

Хариуцагч Ч.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.******* нь 2020.10.29-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийг зохих заалтыг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан. Тухайн хэргийн улмаас   -ын өмчлөлтэй Ланд крузер 200 маркийн   тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж буруутгагдан, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээсний дагуу өөрт хамааралтай аар болон зөрүүг өөрөөсөө мөнгөн төлбөр гарган гүйцэтгэж барагдуулсан. Гэтэл    нь өөрийн даатгуулсан байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулан хуурамч баримтаар авч, ын байгууллагыг хохироосон байсан. Энэ асуудлыг    нь мэдэлгүй, надаас хохирол гаргуулахаар шүүхэд хандснаар би мэдсэн. Даатгалын компанитай холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцүүлж, шийдвэрлэх явцад тухайн автомашины их гэрлийн үнэ болох 3 200 000 төгрөгийг би худалдагч Галя овогтой Хишигнямд төлсөн асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл уг сэлбэгийн худалдаачин нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 буудалд автомашины сэлбэг тээврийн хэрэгслийн гэмтлийн улмаас солих шаардлагатай их гэрлийг худалдан авахаар автомашины эзнийг төлөөлж Л. нь өөрийн жолооч гэх гэгч хүний хамт очиж, 3 200 000 төгрөгний үнэ бүхий Ланд Крузер 200 маркийн автомашины сэлбэг болох зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк зэргийг худалдан авч, уг сэлбэг хэрэгслийн үнийг би төлөхөөр болж, төлбөрийг гүйцэтгэж, тэдэнд тээврийн хэрэгслийн сэлбэгийг хүлээлгэн өгөөд явсан. Уг сэлбэгний үнэ болох 3 200 000 төгрөгийг Д.******* миний бие төлөхдөө өөрийн эзэмшлийн Хаан банкны 5098060572 тоот данснаас 500 000 төгрөг эхнэр Ш. эзэмшлийн данс болох Хаан банкны 5094060951 тоот данснаас 2 200 000 төгрөгийг, төрсөн дүү Д. эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл уг сэлбэг хэрэгслийг таарахгүй байна гэх шалтгаанаар Л. нь сэлбэгийг худалдагчид буцааж, 3 200 000 төгрөгийг буцаан бэлнээр авч явсан атлаа надад хэлээгүй болохыг, уг хэргийг хэлэлцэх явцад би мэдсэн ба бүх төлбөрийг даатгал нь төлсөн байхад давхар төлбөрийг төлүүлж, уг төлбөрийг өөртөө буцаан авч завшсан байна. Тухайн мөнгийг байгууллагадаа огт тушаагаагүйгээс 3 8 698 төгрөгийг намайг төлөх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл сэлбэг хэрэгсэлд зориулан өгсөн мөнгийг маань байгууллагадаа өгөөгүй, уг мөнгөөр сэлбэг авч өгсөн байхад буцаан авч, авсан талаар хэнд ч хэлээгүй, автомашиныг зассан " нь өөрөөсөө зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк бүхий сэлбэгийг гарган засварласан болох нь шүүхээр тогтоогдсон. Иймээс Л.гаас 3 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ.

2. Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь /ГБ:/ Д.*******н нэхэмжлэлийн дагуу тайлбар хүргэж байна. Тухайн зам тээврийн осол 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багт Даюун маркийн 34-55 ОРХ улсын дугаартай тээврийн хэсэгсэл жолоодож явсан Д.******* нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 4 дүгээр хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчиж өөдөөс ирж явсан “ ” -ын эзэмшлийн Тоёота ланд крузер 200 загварын УНГ дугаартай автомашинд гэмтэл учруулсан. Тухайн гэмтэл учруулсан автомашиныг Улаанбаатар хот руу “ ” -ийн ачааны авто машинаар ачуулж “” -ийн засварын газарт аваачсан. Тус машин “ д” даатгуулсан байсан тул мэдэгдэж “Итгэлт Эстимейт” хохирлын үнэлгээ хийлгэсэн. “” -ийн анхны үнийн саналын дагуу тус машины зүүн их гэрэл, ус шүршигчийн банк зэрэг сэлбэгүүд 3-4 сарын дараа ирэх байсан. Тиймээс УНГ автомашины үндсэн жолооч Ч., миний бие Д.*******тай хамт гадуур хайж шар хадны сэлбэг борлуулдаг хүнээс авч “” -д авчирч өгсөн. Гэвч тухайн сэлбэгүүд хэсэг хугацааны дараа “” -ийн сэлбэгийн мэргэжилтнүүд таарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр үед тухайн автомашины жолооч Ч. буцааж өөр сэлбэг оронд нь авсан тухай ярьсан. Би ямар нэгэн хүнээс бэлнээр 3 200 000 төгрөг аваагүй, тиймээс дээрх сэлбэгийн төлбөрийг Ч. /99351609/-аас лавлана уу...” гэжээ.

3. Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч. миний бие 2020.10.29-ний өдөр болсон зам тээврийн осолд өртсөн ТОҮОТА LС-200 улсын дугаартай авто машины хариуцагч байсан бөгөөд 2020.10.30-с 2020..20 хүртэлх хугацаанд Улаанбаатар хот дахь " " дээр засвар үйлчилгээнд оруулсан билээ. Энэ үед Ковид-9 цар тахал анх эхэлж байсан бөгөөд хөл хорио анх тавигдаж байсан үе, нэхэмжлэгч Д.*******, гийн хамт “" -аас шаардлагатай сэлбэгийн тухай жагсаалт гаргуулж, гадуур сэлбэг хайж эхэлсэн билээ. Д.*******, нарын хамт зарын дагуу Чингэлтэй дүүрэг 7-н буудал дахь сэлбэг задаргаа засварын газраас зүүн урд их гэрэл, шил шүршигчийн банк зэргийг авсан болно. Маргааш өглөө нь “Мөнхада" засварын газар очиход авж ирсэн гэрэл таарахгүй авто машины оны ялгаанаас болж зөрнө авто машины СНЕСК ЕNGЕЕМ асна мөн гэрэл шилжүүлэгч ажиллахгүй цахилгаан мотор байхгүй мөн авч шил арчигчний сав шаардлага хангахгүй шингэн шахах мотор шатсан байсныг “Мөнхада" -ийн засварын механик тайлбарлаж өгсөн. Энэ тухай ярилцаж өөр сэлбэгээр солиулах тухай ярилцсан. Энэ үед Д.******* нь байгаагүй бөгөөд даралт нь өсөөд бие нь муудаад байна гэх шалтгаанаар явсан байсан. Би их гэрэл авсан газар руу холбогдож учир байдлыг хэлж өөр сэлбэгээр сольж болох талаар асууж очоод их гэрэл, шингэний агуулах сав 2 буцааж оронд нь “Мөнхада" -д байхгүй гэх сэлбэг дотроос Релений хайрцаг болох дээд, доод таг болон дунд хөндийрүүлэгч тавцан мөн, зүүн урд хаалганы хуванцар хаалт зэргийг аваад үлдэгдэл 2 400 000 сая төгрөгийг өөрийн данс болох 5090431343 шилжүүлж аваад шаардлагатай сэлбэгүүдийг хайж эхэлсэн болно.Үүнд Урд гупер нэмэлт хормой 1,100,000 төгрөг, хаалганы базер лок 180 000 төгрөг, урд хэсгийн цахилгааний цээж утас (хэсэгчилсэн) 1 800 000 төгрөг гэх сэлбэгүүдийг зарын дагуу олон хоног хайж байж олж авсан. Энэ үед хил хаалттай гадаадаас ямар нэг байдлаар захивал маш их хугацаа алдах хүндрэл тулгарч байсан. Тухай бүрд нь Д.*******д хэлэх гэсэн боловч утсаа авахгүй тэр чигтээ алга болсон. Зам тээврийн ослоос үйдэлтэй маркийн автомашинд “Мөнхада" засварын зүгээс үндсэн РАМ-нд хэмжилт хийлгэхэд алдаа гарсан байсан одоо ашиглалтийн явцад зүүн урд хэсэгт эвдрэл гэмтэл үргэлжилсээр байгаа. КДС систем зүүн урд цапны холхивчууд зүүн урд дугуй дотор тал, хурдан илэгддэг гэх мэт эвдрэл гэмтэл үргэлжилсээр бна. Д.*******гийн гаргасан зам тээврийн ослоос болж 2020.10.30-ны өдрөөс 2020..20-ны өдөр миний бие Улаанбаатар хотод байрлах буудал, хоол, автомашины шатахуун зэрэгт маш их хэмжээний зардал гаргасныг тооцоолох шаардлагатай. Мөн авто машиныг 2020 оны 6-н сард “Мөнхада" хүлээж авахдаа гадна талын хамгаалалтын хуулга (Маgiс engееnеring) сервисээр наалгасан байсан засварт орсны дараа дахин нөхүүлж наалгасан төлбөр одоо хэрнэ нэхэгдэж байгааг сануулах нь зүйтэй байх...” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 207/МА2024/00015 дугааартай Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /хх-5-9/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01307 дугаартай Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-10-14/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0/ШХТ2024/00401 дугаартай улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн тогтоолын хуулбар /хх-15/, Хаан банкны дансны хуулга /хх-16-19/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: үнэлгээний тайлангийн хавсралт сэлбэгийн жагсаалт /хх-39-40/, нэхэмжлэх /хх-41-43/, Хаан банкны дансны хуулга /хх-74-84/ / зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л., Ч. нарт холбогдуулан 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан. Тухайн хэргийн улмаас   -ын өмчлөлтэй Ланд крузер 200 маркийн   тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж буруутгагдан, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээсний дагуу өөрт хамааралтай аар болон зөрүүг өөрөөсөө мөнгөн төлбөрийг барагдуулсан. Гэтэл    нь өөрийн даатгуулсан байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөрийг хуурамч баримтаар авч, ын байгууллагыг хохироосон байсан. Энэ асуудлыг    нь мэдэлгүй, надаас хохирол гаргуулахаар шүүхэд хандснаар би мэдсэн. Автомашины сэлбэг болох зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк зэргийн үнэ 3 200 000 төгрөгийг би төлсөн. Гэтэл уг сэлбэг таарахгүй гэх шалтгаанаар буцааж 3 200 000 төгрөгийг хариуцагч нар авсан байх ба бүх төлбөрийг даатгал нь төлсөн байхад давхар төлбөрийг төлүүлж, уг төлбөрийг өөртөө буцаан авч завшсан байна. Тухайн мөнгийг байгууллагадаа огт тушаагаагүйгээс 3 8 698 төгрөгийг намайг төлөх шийдвэр гарсан. Уг мөнгөөр сэлбэг авч өгсөн байхад мөнгийг буцаан авсан талаар хэнд ч хэлээгүй, автомашиныг зассан "” нь өөрөөсөө зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк бүхий сэлбэгийг гарган засварласан болох нь шүүхээр тогтоогдсон. Иймээс Л., нараас 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

3. Хариуцагч Л.гийн тайлбар, татгалзлын агуулга: ... Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багт Даюун маркийн 34-55 ОРХ улсын дугаартай тээврийн хэсэгсэл жолоодож явахдаа Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 4 дүгээр хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчиж өөдөөс ирж явсан “ ” -ын эзэмшлийн Тоёота ланд крузер 200 загварын УНГ дугаартай автомашинд гэмтэл учруулсан. Тус машин “ ” -д даатгуулсан байсан тул “Итгэлт эстимейт” хохирлын үнэлгээ хийлгэсэн. “” -ийн анхны үнийн саналын дагуу тус машины зүүн их гэрэл, ус шүршигчийн банк зэрэг сэлбэгүүд 3-4 сарын дараа ирэх байсан. Тиймээс УНГ автомашины үндсэн жолооч Ч., миний бие, Д.*******тай хамт гадуур хайж шар хадны сэлбэг борлуулдаг хүнээс авч “” -д авчирч өгсөн. Гэвч тухайн сэлбэгүүдийг “” -ийн сэлбэгийн мэргэжилтнүүд таарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр үед тухайн автомашины жолооч Ч. буцааж өөр сэлбэг оронд нь авсан тухай ярьсан. Би ямар нэгэн хүнээс бэлнээр 3 200 000 төгрөг аваагүй... ” гэжээ.

4. Хариуцагч Ч.ы тайлбар, татгалзлын агуулга: ...Нэхэмжлэгч Д.*******, Л. нарын хамт “" -аас шаардлагатай сэлбэгийн жагсаалт гаргуулж, гадуур сэлбэг хайж, Чингэлтэй дүүрэг 7-н буудал дахь сэлбэг задаргаа засварын газраас зүүн урд их гэрэл, шил шүршигчийн банк зэргийг авсан. Маргааш өглөө нь “Мөнхада" засварын газар очиход авсан их гэрэл таарахгүй, мөн шил арчигчийн сав шаардлага хангахгүй шингэн шахах мотор шатсан байсан гэж засварын механик хэлсэн. Энэ тухай ярилцаж өөр сэлбэгээр солиулах тухай ярилцсан. Энэ үед Д.******* байгаагүй, даралт нь өсөөд бие нь муудаад байна гэх шалтгаанаар явсан байсан. Би их гэрэл авсан газар руу холбогдож учир байдлыг хэлж өөр сэлбэгээр сольж болох талаар асууж очоод их гэрэл, шингэний агуулах сав 2-ыг буцааж оронд нь “Мөнхада" -д байхгүй сэлбэг дотроос Релений хайрцаг болох дээд, доод таг болон дунд хөндийрүүлэгч тавцан мөн, зүүн урд хаалганы хуванцар хаалт зэргийг аваад үлдэгдэл 2 400 000 төгрөгийг өөрийн дансанд аваад шаардлагатай сэлбэгүүдийг хайж, урд гупер, нэмэлт хормой 1 100 000 төгрөгөөр, хаалганы базер лок 180 000 төгрөгөөр, урд хэсгийн цахилгааны цээж утас (хэсэгчилсэн) 1 800 000 төгрөгөөр авсан. Энэ үед хил хаалттай гадаадаас ямар нэг байдлаар захивал маш их хугацаа алдах хүндрэл тулгарч байсан. Тухай бүрд нь Д.*******д хэлэх гэсэн боловч утсаа авахгүй тэр чигтээ алга болсон...” гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5а. Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг, 4 дүгээр хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчсөний улмаас   -ын өмчлөлийн Ланд крузер 200 маркийн   тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

5б. Даатгалын байгууллага болох “ ” хохирлыг барагдуулсан үндэслэлээр буруутай этгээд Д.*******гаас хохирол төлбөрийг нэхэмжилж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01307 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 207/МА2024/00015 дугаартай магадлалаар Д.*******гаас 3 8 698 төгрөг гаргуулж “ ” -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 628 164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

5в. Дээрх шүүхийн шийдвэрээр Ланд крузер 200 маркийн   тээврийн хэрэгсэлд нийт 9 414 000 төгрөгийн хохирол учирснаас “Тэнгэр ” -иас олгосон 5 602 302 төгрөгийг хасаж, үлдэх 3 8 698 төгрөгийг Д.*******гаас гаргуулж шийдвэрлсэн. Энд их гэрлийн үнэ 3 200 000 төгрөгийг “” -ийн худалдагчийн дансанд шилжүүлсэн гэсэн нь нотлогдоогүй гэж дүгнэжээ.

5г. “ ” -ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох, Орхон аймаг дахь Сум дундыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01307 дугаар шийдвэртэй иргэний хэргийг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан. Энэ хэрэгт ШУТИС-ийн механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын ахлах багш, доктор /РМ.О/ Н.Мөнхзулын гаргасан шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн 3063 дугаар дүгнэлтүүдийн үндэслэл болсон төлбөрийн баримтуудыг мөн судалсан.      

Төлбөрийн баримтууд нь Ланд крузер 200 маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж тавьсан эвдэрсэн эд ангийг жагсаан бичсэн байх ба эд ангиуд давхардан бичигдсэнийг шинжээч тогтоосон, тухайн төлбөрийн баримтуудад бичигдсэн эд ангиудыг “” -иас гаргаж тээврийн хэрэгслийг засварласан гэж тус компани баримтыг ирүүлсэн байна.  

 

6. Хариуцагч Ч. нь Д.*******гийн их гэрэл авахаар Г.Хишигнямд шилжүүлсэн 3 200 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авсан байх ба үлдэгдэл 1 200 000 төгрөгт нь тухайн дэлгүүрээс дутуу сэлбэгүүдийг худалдан авч өгсөн гэж тайлбарласан. Ч.ы дансаар 2 000 000 төгрөг сэлбэгийн буцаалт гэж орж ирсэн нь нотлогдож байгаа бөгөөд, үлдэгдэл мөнгөнд нь тэндээс нь сэлбэг хэрэгсэл авсан гэдгийг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь гэрч Г.Хишигням мөнгийг бэлнээр өгсөн гэдэг ч хариуцагч Ч.ы дансанд 2 000 000 төгрөгийг буцаалт гэж шилжүүлсэн нь гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй байна. Хэрвээ гэрч Г.Хишигням мөнгийг шилжүүлсэн бол бүгдийг шилжүүлэх байсан, тухайн үед 2 000 000 төгрөг шилжүүлсэн байгаа нь үлдэгдэл мөнгөнд нь сэлбэг авсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.  

 7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

8. Харин хариуцагч Ч. нь өөрийн дансаар шилжүүлэн авсан 2 000 000 төгрөгөөр  нь ...гэрлийн банкны хайрцаг, шил арчигчийн усны сав, хаалганы дотор талын хуванцар, шилний хүрээ зэрэг... сэлбэгүүдийг авч машинд тавьсан гэж тайлбарлаж байгаа боловч, хаанаас хэдэн төгрөгөөр авсан, энэ сэлбэг хэрэгслийг Ланд крузер 200 маркийн   тээврийн хэрэгсэлд тавьсан гэсэн нь нотлогдсонгүй. Тодруулбал, төлбөрийн баримтад бичигдсэн эд ангиудыг “” -с гаргаж тавьсан гэж тус компани тодорхойлсон, шүүхийн шийдвэр мөн тэгж гарсан байна.

9. Иймд хариуцагч аас 2 000 000 төгрөг гаргуулан Д.д олгож, нэхэмжлэлээс 1 200 000 төгрөгийг, мөн хариуцагч Л. 3 200 000 төгрөгийг аваагүй болох нь нотлогдож байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2,  6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.аас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 200 000 төгрөг, хариуцагч Л.д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжаар 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА