| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03408/И |
| Дугаар | 312/шш2025/02633 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 312/шш2025/02633
2025 12 16 312/ШШ2025/02633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: 551984 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн улаан өнгийн цэргийн батлах дэвтрийн жинхэнэ эзэмшигч Гунаажав овогтой ******* /*******/ мөн болохыг тогтоолгох, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид хугацаат цэргийн албыг 3 жил 2 хоног хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Гунаажав овогтой ******* нь 1965 оны 03 сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн. 1983 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 нас хүрээд тус жилийнхээ 06 дугаар сарын 13-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын н/227 дугаартай тушаалаар Булган аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 551984 дугаарын цэргийн батлахтай халагдсан.
Цэргийн батлах дэвтрийн овог гэсэн хэсэгт Гомбожав овогтой гэж бичиж тэмдэглэн мөн Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа авахад Гомбожавын ******* гэж ирсэн. Миний ээжийг Гунаажав гэдэг байсан. Тухайн үед овгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй буюу нэг их ач холбогдол өгөлгүй, миний нэр зөв бичигдсэн учраас асуудал үүсдэггүй байсан. Цэргээс халагдаж ирээд жил бүр цэргийн штаб дээр очиж бүртгэлээ хийлгэж ирсэн.
Энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн жилийг тооцох боломжгүй буюу цэргийн батлах дэвтэрт овог зөрүүтэй, тамга тэмдэг уншигдахгүй, урагдсан учраас хүчинтэй дэвтэр гэж үзэх боломжгүй гэж нийгмийн даатгалын байгууллага цэргийн алба хаасан жилийг тооцохгүй байгаа учраас дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох, мөн Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар цэргийн алба хаасан байдлыг нотлох боломжтой бөгөөд бүгд миний цэргийн батлах дэвтэрт тухай бүрдээ бичигдэж байсан боловч овгийн зөрүүтэй, зарим бичиг гаргагдахгүй байгааг шүүхээр тоггоолгохыг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөсөн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 551984 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн улаан өнгийн цэргийн батлах дэвтрийн жинхэнэ эзэмшигч Гунаажав овогтой ******* /*******/ мөн болохыг тогтоолгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар 1983 оны 06 дугаар сарын 13-наас 1986 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан бөгөөд нийт 3 жил 2 хоног цэргийн алба хааж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, 551984 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа /хх-6/, итгэмжлэл /хх-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 1965 оны 03 сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн. 1983 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 нас хүрээд тус жилийнхээ 06 дугаар сарын 13-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын н/227 дугаартай тушаалаар Булган аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 551984 дугаарын цэргийн батлахтай халагдсан.
Цэргийн батлах дэвтрийн овог гэсэн хэсэгт Гомбожав овогтой гэж бичиж тэмдэглэн мөн Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа авахад Гомбожавын ******* гэж ирсэн. Миний ээжийг Гунаажав гэдэг байсан. Тухайн үед овгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй буюу нэг их ач холбогдол өгөлгүй, миний нэр зөв бичигдсэн учраас асуудал үүсдэггүй байсан. Цэргээс халагдаж ирээд жил бүр цэргийн штаб дээр очиж бүртгэлээ хийлгэж ирсэн.
Энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн жилийг тооцох боломжгүй буюу цэргийн батлах дэвтэрт овог зөрүүтэй, тамга тэмдэг уншигдахгүй, урагдсан учраас хүчинтэй дэвтэр гэж үзэх боломжгүй гэж нийгмийн даатгалын байгууллага цэргийн алба хаасан жилийг тооцохгүй байгаа учраас дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай зөвлөсөн. Иймд 551984 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн улаан өнгийн цэргийн батлах дэвтрийн жинхэнэ эзэмшигч Гунаажав овогтой ******* /*******/ мөн болохыг тогтоолгох, 1983 оны 06 дугаар сарын 13-наас 1986 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан бөгөөд нийт 3 жил 2 хоног цэргийн алба хааж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хэрэгт ирүүлсэн 551984 дугаартай цэргийн батлахад Г.*******г 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд татагдсан болохыг тэмдэглэсэн байна.
3. Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд ******* ******* нь БХЯ-ны 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан гэжээ.
4. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Г.******* нь БХЯ-ны 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 551984 дугаартай батлахтай цэргийн алба хаасан болох нь нотолж байна.
6. Иймд 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 551984 дугаартай цэргийн батлахын дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* ******* /*******/ мөн болох, 1983 оны 06 дугаар сарын 13-наас 1986 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл Ардын армийн 029 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г БХЯ-ны 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 551984 дугаартай батлахтай цэргийн албанаас халагдсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА