Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 312/шш2025/02637

 

 

 

 

 

 

 

 

2025 12 16 312/ШШ2025/02637

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багт байрлах ******* ******* ХК-ийн ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ны хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ч.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* /РД:*******/ нь тус *******наас 2024 оны 07 дүгээр сарын 30-ны өдөр Онлайн цалингийн 2010112364 дугаартай гэрээгээр 18,575,000 /Арван найман сая таван зуун далан таван мянган/ төгрөгийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар, 30 сарын хугацаатай, жилийн 20.40% хүүтэйгээр онлайнаар авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа бөгөөд 2025 оны 03-р сараас хойш зээлийн төлбөрөөс огт төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэлгүй утсаа авахгүй, бүртгэлтэй хаяг болон оршин суух хаягтаа амьдардаггүй, тус хаягаар очиход болон багаас тодруулахад тийм хүн амьдардаггүй гэсэн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй шалтгаанаар буцаасан. ******* *******тай байгуулсан 2010112364 тоот зээлийн гэрээний 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн. Зээлдэгч ******* нь бүртгэлтэй болон оршин суух хаягтаа амьдардаггүй, ажлын газар нь Орхон аймаг, Жаргалант сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн байна. Иймд зээлдэгч ******* эрэн сурвалжлуулж, одоо амьдарч байгаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь Ч.******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний эрх юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь Ч.******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА