2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2025/01247

 

2025 11 07

  193/ШШ2025/01247

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,025,633.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч , иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* зээлдэгч Б.тай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 5,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд зээлдэгч Б.аас 6,025,633.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 6,025,633.95 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,506,408.25 төгрөгөөр төлж барагдуулна гэж бичгээр тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбартай танилцаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.360 төгрөгийн 50 хувь буюу 55.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55.680 төгрөгийг улсын орлогоос, 55.680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 6.025.633.95 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1.506.408.25 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.360 төгрөгийн 50 хувь буюу 55.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55.680 төгрөгийг улсын орлогоос, 55.680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА