| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/02108/И |
| Дугаар | 193/ШШ2025/01419 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 193/ШШ2025/01419
| 2025 11 25 | 193/ШШ2025/01419 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, *******од оршин суух, овогт ын д /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,818,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У. нь ******* ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулсан. У. нь ******* ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдан авалтын зээлийн шугамаар 435,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хэрэглээний зээлийн шугамаар 685,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 670,000 төгрөг, 1,865,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 165,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 825,000 төгрөг, 880,000 төгрөгийг хэрэглээний болон худалдан авалтын шугамаар зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч огт эргэн төлөх үүргээ биелүүлээгүй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугар сарын 28-ны өдрийн байдлаар гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 5,525,000 төгрөг, зээлийн хүү 2,148,605.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,948.69 төгрөг, бусад шимтгэл 73,950 төгрөг, нийт 7,818,504 төгрөгийг У.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 7,818,504 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэж тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141,000 төгрөгийн 50 хувь буюу 70,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,500 төгрөгийг улсын орлогоос, 70,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч У. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,818,504 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141,000 төгрөгийн 50 хувь буюу 70,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,500 төгрөгийг улсын орлогоос, 70,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА