2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/01462

 

2025 11 28

  193/ШШ2025/01462

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од байрлах, ******* ББСБ ХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт ийн д /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,875,068.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Д. нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 202330258 тоот зээлийн гэрээг байгуулж, 21,440,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 31,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн эргэн төлөлтын хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,875,068.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 12,875,068.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 220,951 төгрөгийн 50 хувь буюу 110,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 110,476 төгрөгийг улсын орлогоос, 110,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д. нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ий нэхэмжилсэн 12,875,068.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 220,951 төгрөгийн 50 хувь буюу 110,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 110,476 төгрөгийг улсын орлогоос, 110,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА