Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Б.Ж,

шүүгдэгч/хохирогч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч/хохирогч Л.Э, түүний өмгөөлөгч Н.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Э___ийн Ө_, Б____ овогт Л_н Э нарт холбогдох эрүүгийн 201726021263 тоот дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___

 

Шүүгдэгч Э.Өнь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны орчим иргэн Л.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны орчим иргэн Э.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Өмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргаангүй тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргаангүй тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Өмэдүүлэхдээ:

“...2017 оны 6 сарын 3-ны өдөр 10 дугаар хорооллын далангын ойролцоо Э нь надад хөнгөн гэмтэл учруулсан. Одоо би гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ:

“...Э.Өбид хоёр хохирлын тал дээр аман байдлаар тохиролцсон. Нэхэмжилсэн хохирлоосоо татгалзаж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Өын өгсөн:

            “...Би Эыг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эыг гэрийнх нь гадна буулгах гэтэл машинаас буухгүй гэдгээс болж маргалдаад машин дотор байж байхад Э миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа, цохиод дахин баруун талын чих рүү нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд машинаасаа буугаад байрны хажуу талд зогсож байхад дахин маргалдаад эрүү доороос нь өлгөсөн маягтай нэг удаа цохисон. Тэгтэл Э доошоо суугаад өгөхөөр нь машинд суугаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 214-215/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Эы өгсөн:

            “...Би 2017 оны 6 сарын 03-ны өдөр Сооко буюу Содхүү, Ө, 10 хороолол орчмоор таксинд явдаг Дунд гараа гэх хочтой Шараа нартай 15 цагийн үед уулзсан ба тэд нартай уулзахдаа өмнө өглөө 08 цагийн үед Баатраагийн дэлгүүрээс архи аваад өмнө нь цагдаад ажиллаж байсан Дашка, Сүхаа ах бид гурав миний авсан Хараа 0,75 литрийн архийг Дашкагийн гэрт хувааж уусан. Дашкагийн гэрээс архиа ууж дуусгаад гарч иртэл төрсөн дүү Ё таараад гэртээ ор гэж хэлээд гэрт оруулж өгөхөд нь гэртээ 1 цаг гаруй унтаж байгаад сэрээд эргэж гэрээсээ гараад Баатраагийн дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи зээлж аваад Дашка ахтай уух гээд гэрийнх нь хаалгыг нүдэхэд тайлахгүй байхаар нь Соокоогийн утасны дугаар руу утаснаасаа залгаад хаагуур байгаа юм, хамт юм уух уу гэхэд тэгье 25 эмийн сан уруудаад явж байна гэж хэлсэн. Тэгээд Соокоогийн гэр болох баригдаад 4-5 жил болж байгаа шар өнгийн 9 давхрын гадаа очиход Соокоо, Ө хоёр уучихсан, Шараа гэх залуу саарал өнгийн Солонгос юм уу Япон улсад үйлдвэрлэсэн суудлын автомашинтай явж байсан. Шараа гэгчийн машинд сууж байгаад миний авсан архийг ууж дуусгасан. Тэгээд архи дуусаад Шараа нь цуг машинд архи ууя гэж хэлээд Сооко, Ө хоёрын аль нэг нь замаас хаанаас гэдгийг санахгүй байна архи худалдаж аваад Бэрс зочид буудлын хойд Ачтан эмнэлгийн хойд талд байрны гадаа камерын доод талд Шараагийн машинд сууж 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд архи уугаад байж байхад Соокоо намайг архи уухаа болиоч гээд 3-4 удаа цээж рүү цохисон ба дунд зэргийн хүчтэй цохисон. Тэгтэл хажуу талаас Ө муухай хараад гэнэт Өтэй маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би тэр гурваас салаад гэр рүүгээ тасралтын байдалтай дэн дун алхаж байснаа санаж байна. Нэг мэдсэн 42, 43 байрны голоор явдаг явган хүний зам дээр ухаан алдчихсан байсан. Тэгээд тэр хавийн таньдаг Баагий ах ирээд нүүрэн дээр ус асгахад ухаан орж сэргээд боссон ба Баагий ахад юу гэж хэлснээ санахгүй байна, алхаад гэр рүүгээ ороход хүү Б юу болсон, хэнд зодуулсан юм бэ гэхэд Ө намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хүү Б, дүү Ё ндон эхнэр П нар руу юу болсон талаар хэлсэн ба эхнэр, дүү хоёр эмнэлэг явъя үзүүлье гэхэд нь явахгүй, Ө намайг зодсон маргааш өөрөө учраа олно гээд яваагүй ба биеийн байдал гайгүй байхаар нь гэртээ байсан ба харилцагч нараас гомдол гаргаад байхаар нь 2017.06.04-ний өдөр гэртээ шөнөжин ажлаа хийж хоносон. 2017.06.05-ны өдрөөс хойш толгой өвдөөд эргээд байхаар нь эхнэр, дүү нартай эмнэлэг явж үзүүлсэн ба 2017.06.06-ны өдөр Монгол Хьюндай эмнэлэгт хэвтэж 2 өдөр эмчилгээ хийлгэсэн. Тус эмнэлгээс гарч Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 15-17, 189-191, 2-р хх-н 85/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Өын өгсөн:

            “...Эыг буу гэсэн чинь намайг хөөлөө гээд над руу уурлаад машин дотор миний баруун нүдрүү нэг удаа цохиж аваад чих рүү алгадахаар нь машинаас хоёулаа буугаад маргалдсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний баруун нүд хөхрөөд нүдэнд цус хурсан хавдсан байсан. Одоогоор миний баруун чихнээс гулиг гоожоод байгаа.  

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг нааштайгаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-н 19-20, 187-188, 2-р хх-н 86/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Пгийн өгсөн:

            “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... том хүү гэрийн утаснаас 19 цаг өнгөрч байхад залгаад аав хүнд зодуулчихсан орж ирлээ толгойноос нь цус гараад байна гэсэн. ... Тэгээд би 20 цагийн үед ах Ганболдыг дуудаад гэртээ очиход нөхөр Эы баруун хөмсөгний дээд тал, хамарнаас цус гарсан, ухаан нь согтуу хүний ухаан шиг байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ө намайг зодчихлоо гэсэн. ...цусыг нь цэвэрлээд харахад дагзны ар хэсэгт хавдсан, зүүн хөмсөгний дээд талд сэтэрсэн, цус шүүрч гоожсон, хамарнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 21-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн:

            “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед БГД-н 6-р хороо Энхийн Булаг хүнсний дэлгүүртээ сууж байтал ...Б ах дэлгүүрт орж ирээд Э хүнд зодуулсан байдалтай цус нөжиндөө холилдсон байна гэж хэлээд ус аваад гарсан. ...Э манай дэлгүүрийн хажуугаар алхаж яваа харагдсан. Тэр үед баруун гар нь цус болсон байдалтай харагдаж байсан. ...дэлгүүрээс гарч Этай уулзахад баруун нүдний хөмсөг язарсан, хамар нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 28-31/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Мын /хоч Шараа/ өгсөн:   

            “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...Өсөхөө хохирогч залуутай 2 байрны голын явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд машины толиндоо гэнэт нэг харсан чинь Өсөхөө хохирогчийн доороос өлгөөд цохисон ба явган хүний зам дээр хойшоо гэдэргээ саваад унасан ба хажуу тийшээ болоод хэвтсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 36-37, 196-198/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Эгийн өгсөн:

            “...Л.Э эмнэлэгт ирэхдээ биеийн байдал нь хүнд ирсэн. Ухаан бүдэг, асуултанд хариулах команд сул биелүүлсэн, унтаа байдалтай ирсэн. 2017.06.05-ны өдрийн компьютер шинжилгээний өөрчлөлт өвчтөний биеийн байдалтай тохирч байсан. Гэмтлийн эмнэлэгт нийт 22 хоног эмчлэгдсэн ба эмнэлгээс гарахад биеийн байдал хүндэвтэр буюу биеийн байдал сайжраад гарсан. Дух, нүдний ухархайн хугарлаар дамжин тархины бүрхүүл хальсны менингит өвчин үүсэх боломжтой. 2017.06.08 өдөр нугасны усны шинжилгээ хийж тодорхойлсон. Шинжилгээний хариугаар бактейр ургасан байсан. 2017.06.11 өдөр гавал тархины эмч нар зөвлөгөөн хийж тархины хүнд зэргийн няцрал, баруун духны суурь хэсгийн хугарал, хоёрдогч бактейрийн менингит гэсэн онош тавигдсан. Гавал тархины тасгийн эмч нарын зөвлөлөөр ороод хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 192-193/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Л.Э-н биед баруун нүдний ухархайн дээд хана ясны хэлтэрхий бүхий, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, гавлын хөндийн баруун дух хэсэг, гавлын орой хэсгээр олон тооны хийн хуралт, баруун духны суурийн хэсэгт тархины эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, хамрын нуруунд хүрэн зулгаралт, баруун ташаа, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үүдэнд дээд баруун 1-р шүдний хугарал буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Э.Ө-н биед баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Эмнэлэгт хэвтсэн өвчний түүхээр дүгнэлт гаргах боломжтой.

2.3. Л.Э нь сүрьеэгийн гаралтай тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл өвчтэй байх ба сүрьеэ өвчин нь гэмтлийн улмаас үүсэхгүй.

4. Л.Эы биед учирсан гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7551, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №996 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №114 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Л.Э нь уушгины бус сүрьеэгийн гаралтай менингит өвчтэй байх ба ХӨСҮТөвд сүрьеэгийн эмчилгээг 1-р бүлгээр хийсний үр дүнд зовиур багасаж, биеийн байдал сайжирч харьяа Баянгол дүүрэг дэх сүрьеэгийн диспансерийн хяналтанд 8-н сар сүрьеэгийн эмчилгээг үргэлжлүүлэн эмчилгээ хийгдсэн байна. Сүрьеэгийн менингит нь гэмтлийн улмаас үүсдэггүй.

2. Л.Эд баруун нүдний ухархайн дээд хана ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, гавлын хөндийн баруун дух хэсэг, гавлын орой хэсгээр олон тооны хийн хуралт, баруун духны суурийн хэсэгт тархины эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун ташаа, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хуйхны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2-р хх-н 89-92/,

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/,

- Хохирогч Л.Эы өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 53-59/,

- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн дүгнэлт /1-р хх-н 63-67/,

- Хохирогч Л.Эд хийсэн мэс заслын тэмдэглэл /1-р хх-н 68-71/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 120-123/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 108, 2-р хх-н 35/,

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 109, 2-р хх-н 34/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 110/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 220, 2-р хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Өнь иргэн Л.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Өын өгсөн:

“...Би Эыг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эыг гэрийнх нь гадна буулгах гэтэл машинаас буухгүй гэдгээс болж маргалдаад машин дотор байж байхад Э миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа, цохиод дахин баруун талын чих рүү нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд машинаасаа буугаад байрны хажуу талд зогсож байхад дахин маргалдаад эрүү доороос нь өлгөсөн мягтай нэг удаа цохисон. Тэгтэл Э доошоо суугаад өгөхөөр нь машинд суугаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 214-215/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Эы өгсөн:

“...Тэгтэл хажуу талаас Ө муухай хараад гэнэт Өтэй маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би тэр гурваас салаад гэр рүүгээ тасралтын байдалтай дэн дун алхаж байснаа санаж байна. Нэг мэдсэн 42, 43 байрны голоор явдаг явган хүний зам дээр ухаан алдчихсан байсан. Тэгээд тэр хавийн таньдаг Баагий ах ирээд нүүрэн дээр ус асгахад ухаан орж сэргээд боссон ба Баагий ахад юу гэж хэлснээ санахгүй байна, алхаад гэр рүүгээ ороход хүү Б юу болсон, хэнд зодуулсан юм бэ гэхэд Ө намайг зодчихлоо гэж хэлсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 15-17, 189-191, 2-р хх-н 85/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Пгийн өгсөн:

“...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... том хүү гэрийн утаснаас 19 цаг өнгөрч байхад залгаад аав хүнд зодуулчихсан орж ирлээ толгойноос нь цус гараад байна гэсэн. ... Тэгээд би 20 цагийн үед ах Ганболдыг дуудаад гэртээ очиход нөхөр Эы баруун хөмсөгний дээд тал, хамарнаас цус гарсан, ухаан нь согтуу хүний ухаан шиг байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ө намайг зодчихлоо гэсэн. ...цусыг нь цэвэрлээд харахад дагзны ар хэсэгт хавдсан, зүүн хөмсөгний дээд талд сэтэрсэн, цус шүүрч гоожсон, хамарнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 21-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн:

“...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед БГД-н 6-р хороо Энхийн Булаг хүнсний дэлгүүртээ сууж байтал ...Б ах дэлгүүрт орж ирээд Э хүнд зодуулсан байдалтай цус нөжиндөө холилдсон байна гэж хэлээд ус аваад гарсан. ...Э манай дэлгүүрийн хажуугаар алхаж яваа харагдсан. Тэр үед баруун гар нь цус болсон байдалтай харагдаж байсан. ...дэлгүүрээс гарч Этай уулзахад баруун нүдний хөмсөг язарсан, хамар нь шалбарсан байсан...” мэдүүлэг /1-р хх-н 28-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мын /хоч Шараа/ өгсөн:  

“...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...Өсөхөө хохирогч залуутай 2 байрны голын явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд машины толиндоо гэнэт нэг харсан чинь Өсөхөө хохирогчийн доороос өлгөөд цохисон ба явган хүний зам дээр хойшоо гэдэргээ саваад унасан ба хажуу тийшээ болоод хэвтсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 36-37, 196-198/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эгийн өгсөн:

“...Л.Э эмнэлэгт ирэхдээ биеийн байдал нь хүнд ирсэн. Ухаан бүдэг, асуултанд хариулах команд сул биелүүлсэн, унтаа байдалтай ирсэн. 2017.06.05-ны өдрийн компьютер шинжилгээний өөрчлөлт өвчтөний биеийн байдалтай тохирч байсан. Гэмтлийн эмнэлэгт нийт 22 хоног эмчлэгдсэн ба эмнэлэгээс гарахад биеийн байдал хүндэвтэр буюу биеийн байдал сайжраад гарсан. Дух, нүдний ухархайн хугарлаар дамжин тархины бүрхүүл хальсны менингит өвчин үүсэх боломжтой. 2017.06.08 өдөр нугасны усны шинжилгээ хийж тодорхойлсон. Шинжилгээний хариугаар бактейр ургасан байсан. 2017.06.11 өдөр гавал тархины эмч нар зөвлөгөөн хийж тархины хүнд зэргийн няцрал, баруун духны суурь хэсгийн хугарал, хоёрдогч бактейрийн менингит гэсэн онош тавигдсан. Гавал тархины тасгийн эмч нарын зөвлөлөөр ороод хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 192-193/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Л.Э-н биед баруун нүдний ухархайн дээд хана ясны хэлтэрхий бүхий, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, гавлын хөндийн баруун дух хэсэг, гавлын орой хэсгээр олон тооны хийн хуралт, баруун духны суурийн хэсэгт тархины эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, хамрын нуруунд хүрэн зулгаралт, баруун ташаа, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үүдэнд дээд баруун 1-р шүдний хугарал буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Эмнэлэгт хэвтсэн өвчний түүхээр дүгнэлт гаргах боломжтой.

2.3. Л.Э нь сүрьеэгийн гаралтай тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл өвчтэй байх ба сүрьеэ өвчин нь гэмтлийн улмаас үүсэхгүй.

4. Л.Эы биед учирсан гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7551, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №996 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №114 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Л.Э нь уушгины бус сүрьеэгийн гаралтай менингит өвчтэй байх ба ХӨСҮТөвд сүрьеэгийн эмчилгээг 1-р бүлгэр хийсний үр дүнд зовиур багасаж, биеийн байдал сайжирч харьяа Баянгол дүүрэг дэх сүрьеэгийн диспансерийн хяналтанд 8-н сар сүрьеэгийн эмчилгээг үргэлжлүүлэн эмчилгээ хийгдсэн байна. Сүрьеэгийн менингит нь гэмтлийн улмаас үүсдэггүй.

2. Л.Эд баруун нүдний ухархайн дээд хана ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, гавлын хөндийн баруун дух хэсэг, гавлын орой хэсгээр олон тооны хийн хуралт, баруун духны суурийн хэсэгт тархины эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун ташаа, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хуйхны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2-р хх-н 89-92/,

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/,

- Хохирогч Л.Эы өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 53-59/,

- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн дүгнэлт /1-р хх-н 63-67/,

- Хохирогч Л.Эд хийсэн мэс заслын тэмдэглэл /1-р хх-н 68-71/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 120-123/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Э нь иргэн Э.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

   Мөрдөн байцаалтад хохирогч Э.Өын өгсөн:

   “...Эыг буу гэсэн чинь намайг хөөлөө гээд над руу уурлаад машин дотор миний баруун нүдрүү нэг удаа цохиж аваад чих рүү алгадахаар нь машинаас хоёулаа буугаад маргалдсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад тухайн үед баруун нүд хөхрөөд нүдэнд цус хурсан хавдсан байсан. Одоогоор миний баруун чихнээс гулиг гоожоод байгаа. 

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг нааштайгаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-н 19-20, 187-188, 2-р хх-н 86/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Э.Ө-н биед баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 42/,

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 120-123/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 996 тоот, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 346 тоот, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 7836 тоот, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 7551 тоот дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Ө, Л.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...”гэж заасан байх ба шүүгдэгч Э.Ө, Л.Э нарын үйлдсэн хэрэг нь шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

 

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан нь шүүгдэгч Э.Ө, Л.Э нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Ө, Л.Э нарыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Э.Ө, Л.Э нар нь гэмт хэргийн улмаас чирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй гэх тул шүүгдэгч Э.Ө, Л.Э нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Л.Э нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ө, Л.Э нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. __ овогт Э-ийн Ө, ___ овогт Л___ийн Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх  хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Ө, Л.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө, Л.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ө, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ