| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/02030/И |
| Дугаар | 193/ШШ2025/01490 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 193/ШШ2025/01490
| 2025 12 02 | 193/ШШ2025/01490 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******, *******т байрлах, /РД:*******/, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, *******ы *******д /РД:/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,532,505.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ы ******* нь тай 2024 оны 10 дугаар сарын 23-нд цахим зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул нийт 3,532,505.81 төгрөгийг *******ы *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ы ******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 3,532,505.81 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Т.*******д холбогдуулан 3,532,505.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлага 3,532,505.81 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71,470 төгрөгийн 50 хувь буюу 35,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,735 төгрөгийг улсын орлогоос, 35,735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.******* нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжилсэн 3,532,505.81 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71,470 төгрөгийн 50 хувь буюу 35,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,735 төгрөгийг улсын орлогоос, 35,735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА