2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 193/ШШ2025/01556

 

2025 12 15

  193/ШШ2025/01556

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******од оршин суух, овогт ын /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,141,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Г.тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эрх нээж гэрээ байгуулан 810,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаандаа төлж барагдуулаагүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,141,191 төгрөгийг Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,141,191 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Г.ад холбогдуулан 1,141,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 1,141,191 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,939 төгрөгийн 50 хувь буюу 15,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,970 төгрөгийг улсын орлогоос, 15,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,141,191 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,939 төгрөгийн 50 хувь буюу 15,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,970 төгрөгийг улсын орлогоос, 15,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА