| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2415000000182 |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
Ц.С*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Х*******дэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгч Ц.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нарыг оролцуулан
Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн *******0*******5/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С*******ын гаргасан давж заалдах гомдол, ерөнхий прокурор Д.Донойгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.С*******д холбогдох эрүүгийн *******450000008******* дугаартай хэргийг *******0*******5 оны 03 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Х*******дэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц*******гийн С*******.
Урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******09 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Ц.С******* нь *******0*******4 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр Б******* аймгийн Х*******-Ө******* сумын Х******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Шын өмчлөлийн хүрэн халзан зүсмийн 6 настай морь, хүрэн зээрд зүсмийн хязаалан насны азарган үрээ, хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас зэрэг 3 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч П.Шод нийт 0,500,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Ц*******гийн С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т зааснаар шүүгдэгч Ц.С*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж,
Шүүгдэгч Ц.С*******аас 0,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б******* аймгийн Г сум дүгээр багт оршин суух, овогт Пийн Ш /РД:ГГ8007*******98/-д олгож, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдан ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ,**************4,533 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй улаан өнгийн Даюун загварын мотоцикл буюу тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохи тогтоолын биелэлт түдгэлзэнэ гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, мөрдөн байцаах шийдвэрлэх ажиллагаанд саад болоогүй би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Харин 3 жилийн хорих ял надад, миний ар гэрийнхэнд хүнд байна.
Миний бие эхнэр охин / настай, 5-р анги/, хүү /3 настай, цэцэрлэгт/ -ийн хамт ам бүл дөрвүүл нутагтаа амьдарч, Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг. Эхнэр ажилгүй жирэмсэн үлдсэн ба *******0*******5 оны ******* сард төрөх юм. Үздэгээр охин хүүхэд байна гэсэн. Одоо төрчихсөн байгаа байх, холбоо барьж чадаагүй байна. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг шилжүүлж, Б******* аймгийн Д суманд хадам аав, ээжтэй хамт амьдарч байгаа.
Гэр бүлийн минь амьдрал эдийн засгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч хүнд байдалд байгаа. Эхнэрийн дүү бүсгүй нөхөр, ******* хүүхдийн хамт мөн нэг дороо байгааг дурдахад миний ар гэрийн гачигдалт байдал илүү ойлгогдох байх.
Хохирогч П.Шын 3 толгой адуунд үнэлгээ хийсэн. “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтээр хохирлын хэмжээ 0,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоогдсон. Хөрөнгийг үнэлсэн хэмжээнээс тодорхой хувиар төлбөр авдаг ашгийн байгууллага, хохирогчийн ашиг сонирхол нэгдэх нь тодорхой гэдгийг үл өгүүлэн ямар үндэслэл, арга зүйгээр тогтоосон нь тодорхойгүй энэ төлбөрийг миний бие төлөх нь гарцаагүй. Хоригдсон хугацаанд үүнийг төлөх чадвар надад үнэхээр байхгүй хорих ялыг /хугацаанаас өмнө магадлангаар суллагдахгүйгээр/ бүрэн эдэлж байж суллагдах нөхцөл байдал тулгараад байна.
Иймд:
-Ар гэрийн гачигдалт байдал. Суллагдан гарч ажил хийж гэр бүл үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх амьдралын нэн түрүүний шаардлага
-Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг мөн ажил хийж түргэн барагдуулах үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд надад оногдуулсан ялыг боломжит их хэмжээгээр багасгаж өгнө үү.
Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, их зүйл ухаарч, ялангуяа *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдрөөс хойш цагдан хоригдохдоо илүүгээр ойлгож цаашдаа дахин хулгай хийхгүй, ажил хөдөлмөрөөрөө амьдрахын чухлыг ухамсарласан.
Иймээс манай гэр бүл үр хүүхдүүдийн минь гачигдалт байдал, хохирогчид төлөх төлбөрөө бүрэн, шуурхай барагдуулах шаардлага зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгөхийг гуйж байна.” гэв.
Ерөнхий Прокурор Д.Донойгийн бичсэн эсэргүүцэлд болон прокурор Г.Анх-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа нь эрүүгийн *******450000008******* дугаартай Ц.С*******д холбогдох хэрэгт *******0*******4 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг *******0*******5 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлэн Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд *******0*******5/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолыг *******0*******5 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн тогто заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул эс зөвшөөрч байна. Үүнд: Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц. С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Гэвч шүүгдэгч Ц.С*******ыг Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн *******0*******4/ШЦТ/*******4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.7, *******.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн, болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******48 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь ял завшуулах нөхцөл байдал бий болсон байна.
Иймд шүүгдэгч нь урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусахаас өмнө хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн *******0*******5/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.С*******ын гаргасан давж заалдах гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар Ц.С*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
*******.Шүүгдэгч Ц.С******* нь *******0*******4 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр Б******* аймгийн Х*******-Ө******* сумын Х******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Шын өмчлөлийн хүрэн халзан зүсмийн 6 настай морь, хүрэн зээрд зүсмийн хязаалан насны азарган үрээ, хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас болох 3 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч П.Шод 0,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С*******, хохирогч П.Ш нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан хохирогч П.Ш, гэрч М.Б, З.Б, Б.Нарангэрэл нарын өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн *******0*******4 оны 08 сарын 4-ний өдрийн ТХҮ-ОРХ/057 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Аривижих-эстимэйт үнэлгээ” ХХК-ийн *******0*******4 оны 08 сарын *******9-ний өдрийн №*******4/Ш/04 дугаартай шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, яллагдагч Ц.С*******ын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
3.Шүүгдэгч Ц.С******* нь “манай гэр бүл, үр хүүхдүүдийн минь гачигдалт байдал, хохирогчид төлөх төлбөрөө бүрэн, шуурхай барагдуулах шаардлага зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгөөч” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан,
Прокуророос “шүүгдэгч нь урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусахаас өмнө хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.С*******ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
5.Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар өгөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, хэсэгчлэн эсхүл бүхэлд нь шалгах, шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрхтэй бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ. Мөн Мөрдөгч дээрх хуульд зааснаар сэжигтний хувийн байдлыг тогтоох үүрэгтэй байна.
6.Гэвч мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Ц.С*******ын хувийн байдлыг хангалттай тогтоогоогүйн улмаас шүүгдэгч Ц.С******* Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн *******4******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар *******48 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан болох нь анхан шатны шүүх Ц.С*******д холбогдох хэргийг шийдвэрлэхэд дээрх шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй байсан байна.
7.Харин давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичихдээ дээрх шийтгэл тогтоолыг дурдсан бөгөөд шүүх хуралдааны шатанд прокуророос шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болгон Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн *******4******* дугаар шийтгэх тогтоолыг гаргаж өгсөн.
8.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ******* дахь хэсэгт Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэжээ.
Дээрх хуульд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох эсхүл тус тусад нь эдлүүлэх эрхийг зөвхөн шүүх хэрэгжүүлэхээр байх тул Ц.С*******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх шаардлага үүссэн байна.
9.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болох Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны ******* дүгээр 04-ний өдрийн *******4******* дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авсныг дурдах нь зүйтэй.
0.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.С*******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй ба анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.
.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .4, 39.9 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн *******0*******5/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
*******.Шүүгдэгч Ц.С*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. дүгээр зүйлийн , ******* дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР